
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлын үеэр “Багахангайн махын үйлдвэр” тэрбум гаруй төгрөгөөр 2012 онд нөөцийн мах бэлтгэхдээ алдаа гаргасан талаар Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч Н. Батаа танилцуулсан байна.
Тус үйлдвэр 2012 онд мах бэлтгэхдээ 2011 онд Дархан-Уул аймагт бэлтгэж экспортод гаргаж чадаагүй махыг нөөцөлсөн болох нь шалгалтаар тогтоогджээ. Энэ талаар НМХГ-ын улсын ахлах байцаагч Б.Ганхуяг тайлбар хийхдээ "Уг мах хүнсэнд хэрэглэх боломжгүй болсон. Тиймээс улсын байцаагчийн дүгнэлтээр устгах акт үйлдсэн.
Мөн тухайн махыг нөөцлөхөд зарцуулсан хөрөнгө нийслэлийн алдагдал болж байна. Устгалд орох болсон махыг хэн хэзээ, хэрхэн бэлтгэж нийслэлийг алдагдалд оруулсан болохыг хуулийн байгууллагад өгч шалгуулахаар нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаас шийдвэрлэжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ