
Залуу од Селена Гомез ирэх сард Nylon сэтгүүлийн нүүрийг чимэхээр болжээ. Тэрбээр сэтгүүлийн нүүрэнд тун ч энгийн байдлаар гарсан бөгөөд бейсболын малгай өмсөж сагсан бөмбөгийн өмсгөлөөр гоёсон байв.
Ихэнх тохиолдолд чамин даашинзаар гангардаг түүний шинэ дүр төрх шүтэн бишрэгчдэд нь таалагдсан бололтой.
Селена сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өөрийн шинэ цомгийнхоо талаар ярьжээ. Тун удахгүй шинэ уран бүтээлүүдээ танилцуулахаар шаргуу ажиллаж байгаа гэнэ.
Үүний зэрэгцээ Селенад кинонд тоглох хэд хэдэн санал ирээд байгаа аж. Тэрээр энэ тухайдаа “ Энэ жилийн хамгийн эхний киноны шалгаруулалтдаа бэлдэж байна.
Кинонд тоглоно гэдэг бас ч амаргүй ажил. Гэхдээ би ажилласаар бүтээсээр байх хүслээр дүүрэн байна” хэмээн ярьжээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ