
Сүүлийн үед Хууль зүйн сайд Х.Тэмүүжин сүрдүүлгийн бай болоод байгаа билээ. Тэр дундаа эр нөхрөө өмөөрсөн эхнэрүүд түүнийг үзэн яадах болж, өшөө хорслын үгийг захидлаар болон мессежээр дайх болов.
Хоёр сарын өмнө ШШГЕГ-ын дарга асан, бригадын генерал М.Ганхүүгийн эхнэр Н.Нарантуяа гэх эмэгтэй Х.Тэмүүжинг заналхийлсэн хоёр ч захидлыг түүнд илгээж байсныг мөрдөн байцаагчид тогтоосон билээ. Гэтэл өчигдөр Хууль зүйн сайд дахин заналхийлэлд өртөв. Тэрээр энэ тухайгаа твиттер хуудсандаа мэдээлээд байсан юм.
Харин энэ дугаарыг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гэргий О.Цолмонгийнх гэдгийг гэдгийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн байна.

Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ