Х.Гвардиола хамгийн өндөр цалинтай дасгалжуулагч боллоо

img

Германы “Байерн” Мюнхенийг шинэ улирлаас дасгалжуулахаар болсон Х.Гвардиола хөлбөмбөгийн түүхэн дэхь хамгийн өндөр цалинтай дасгалжуулагч боллоо. Тэрбээр хуучин баг болох “Барселона” – гаас жилийн 10 сая еврогийн цалин авдаг байсан бол шинэ багаасаа жилийн 17 саяыг авахаар болжээ. Өмнөх амжилтыг “Реал”Мадридын дасгалжуулагч Ж.Моуриньо жилийн 15.3 сая еврогоор эзэмшдэг байжээ. Харин Францын “ПСЖ” – ээс жилийн 13.5 сая еврогийн цалин авдаг К.Анчелотти 3 –рт бичэгдэж байна. Б.Төр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ