
Удирдлагын зөвлөлийн хуралд гэр хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулах тухай асуудлыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга, нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж танилцууллаа. Улаанбаатар хотыг 2020 хүртэл ерөнхий төлдөвөлгөөнд энхний ээлжинд VII хороолол, Дэнжийн мянга, Радио телевизийн орчмын гэр хорооллыг дахин төлөвлөтөнд оруулахаар тусгасан байсан бөгөөд эдгээр газрууд дээр нэмэгдэн дахин 7 байршилд гэр хорооллыг дахин төлөвлөнө гэж ерөнхий архитектор танилцуулаа. Шинээр төлөвлөлтөд орох газруудын байршлыг танилцуулахад
- Сонгинохайрхан дүүрэг, Ханын материал орчимын гэр хороолол,
- Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо Арьс ширний ажилчдын нийтийн байр
- Сүхбаатар дүүргийн 15-р хороо,
- Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн орчимын гэр хороолол
- Чингэлтэй дүүргийн 7-р хороо,
- Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо,
Баянзүрх дүүргийн 8-р хорооны гэр хорооллууд эхний ээлжийн төлөвлөлтөнд багтжээ. Сонгинохайрхан дүүрэгт Ханын материал орчмын 130 га газарт одоо байгаа 2112 өрхийг хамруулан загвар төслийг боловсруулсан байна. Төлөвлөтөөр 3500 айлыг орчин үеийн шийдэл бүхий орон сууцтай болгох юм байна. Урдчилсан байдлаар тус хороололд Хотын захиргааны барилга, худалдааны төв, театр, номын сан зэрэг нь нийт 9 га газарт баригдах бол 16 га талбайд хиймэл нуур, спорт талбай, спорт цогцолбор бүхий ногоон байгууламж, мөн эмнэлэг, сургууль, оффис, банк, үйлчилгээний барилга барина гэж тооцон төлөвлөсөн байна. Мөн тус дүүргийн 10-р хороо, Арьс ширний ажилчдын нийтийн байрны орчим оршин суугчдын өөрсдийн хүсэлтийн дагуу дахин төлөвлөт хийхээр болсон байна. Одоогоор энэ газарт 2,3 га талбайд 120 өрх амьдарч байгаа юм. Дахин төлөвлөтөөр 200 хүүхдийн цэцэрлэг, 640 хүүхдийн сургууль, 24 айлын орон сууцны хороолол, ногоон байгууламж тоглоомын талбай 2,3 га газарт барьж байгуулахаас гадна 240 айлын орон сууц барих юм. Сүхбаатар дүүргийн 15-р хороо Дамбадаржаа орчмын гэр хорооллын 13 га газарт дахин төлөвлөлтийн эскизний шатанд зураг төслийг боловсруулсан байна. Төлөвлөлтийн хил хязгаарт 140 айлын 189 өрх хамрагдаж байгаа бол эхний ээлжинд 200 айлын орчин нөхцөл сайжирна гэж үзсэн байна. Дулааны асуудлыг 58-р сургуулийн халаалтын зуухыг өргөтгөснөөр шийдвэрлдэх боломжтой байгаа бөгөөд, цэвэр бохир усны асууддлыг урд нь тооцсон цэвэрлэх байгууламжаа өргөтгөх маягаар шийдвэрлэх боломжтой юм байна. Төлөвлөлтөөр энэхүү 13 га газарт худалдаа үйлчилгээний цогцолбор, таун хаус, ногоон байгууламжыг бий болгож инженерийн шугамыг шийдвэрлэхээр төлөвлөгджээ.
Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат утааны голомт гэж нэрлэгдээд байгаа гэр хорооллыг дахин төлөвлөснөөр агаарын бохирдол хэдэн хувиар буурах боломж байгагаг тодрууллаа.
Нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдорж гэр хорооллын ердийн зуухны утаа агаарын бохирдлын 70 хувийг эзлэж байна гэсэн тооцоог бид гаргасан. Эхний ээлжийн төлөвлөлтийг хийснээр Улаанбаатар хотын гэр хорооллын 37 мянган яндан байхгүй болж утаа 30 хүртлэх хувиар буурууна гэж үзэж байна гэв. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, шинэ сууршлийн бүсэд газар олгохгүй. Хөрөнгө оруулагч нарыг гэр хорооллын дахин төлөвлөлтөд татахын тулд шинэ сууршилд газар олгохгүй байх шийдвэрийг зайлшгүй гаргах хэрэгтэй юм. Мөн урдчилсан төлөвлөлтийг Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж, НИТХ-аар оруулахдаа энэ тухай илүү тодотгон хэлэлцүүлэх нь зүйтэй гэлээ. Ингээд удирдлагын зөвлөлийн гишүүд гэр хорооллын хэсэгчилсэн төлөвлөлтийг НИТХ-аар хэлэлцүүлэхийг дэмжлээ. НИТХ-аас зохих шийдвэр гарсны дараа гэр хорооллын иргэдээс санал авснаар эхний ажлууд энэ оны гурван сараас хийгдэж эхлэх юм хэмээн
Нийслэлийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ