Тохижилт үйлчилгээний компаниудад шалгалт хийжээ

img

Улаанбаатар хотын төвийн дөрвөн дүүргийн Тохижилт үйлчилгээний компаниуд шалгалт хийжээ. Тус компаниуд хувьчлагдсан гэх боловч нийслэлийн төсвөөс санхүүжилт авсан хэвээрээ үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Шалгалтаар эдгээр компаниуд нийслэлийн төрийн захиргааны өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. ТҮК-уудыг 2003 онд менежментийн багт гэрээгээр ажиллуулахаар шилжүүлжээ. Улмаар уг гэрээг дүгнээд хувьд шилжүүлэх шийдэлд хүрчээ. Харин төрийн өмчийг менежментийн багт шилжүүлэх үйл явцийг 10 жилд багтаан шийдвэрлэхээр гэрээ байгуулсан байна. Энэ гэрээнд нийслэлийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хувьчлах шийдвэрийг Нийслэлийн өмч хувьчлалын комисс хүчингүй болгох заалт оруулжээ. Нийслэлийн өмчийн харилцааны газрын шалгалтаар нийслэлийн төр, захиргааны байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь тогтоогджээ. Тиймээс, нийслэлийн өмчийн харилцааны газар  хувьчлалыг хүчингүй болгох санал орууллаа. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн дээр ТҮК хувьчлалыг явуулахдаа хууль зөрчин хийсэн болох нь тогтоогдсан байна. Иймд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хууль зөрчиж хувьчлал явуулах шийдвэр гаргасан тухайн үеийн албан хаагчдыг хууль хяналтын байгууллагад шалгуулахыг Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга  Ш.Төмөрбаатарт үүрэг болгосон байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Менежментийн хувьчлалаар АН, МАН ын олон эрх мэдэлтний хамсаатнууд олон үнэ цэнтэй объектүүдийг үнэгүй хувьчилж авсан шүү. Ухвал их юм гарна
2013-01-19
tuk:
Budlian ch mun ix bii dee..... neg mur sain shalgaarai daa...........?
2013-01-18
zochin:
Bugd huuli bus huvchlal hiij huigailj avaad niisleliin huriunguur tejeelgej uchnuun tonn davs asgasan hog zuusun geed mungu ideed suuj bgaa sh dee Bugdiig ni bujaaj avah heregtei
2013-01-18