Тэшүүрчид мөсөн замдаа гарлаа

img

Нийслэлийн оюутны спортын наадмын тэшүүрийн тэмцээн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн мөсөн гулгуурын талбайд эхэлж, зургаан их, дээд сургуулийн 30 гаруй оюутан-тамирчид мөсөн замд гараанаасаа гарлаа. Энэхүү тэмцээнтэй хамт тэшүүрийн өсвөр үеийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн зохиогдож байгаа бөгөөд 40 гаруй идэрчүүд тэшилтийн техник, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Тэмцээний нээлт бямба гаригийн 11:00 цагаас болно гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чөлөөт бөхийн холбооны нарийн бичгийн дарга Ц.Сэрээтэрт яагаад хариуцлага тооцохгүй байна вэ Монголын чөлөөт бө­хийн хол­бооны нарийн бичгийн дарга Ц.Сэ­рээ­тэртэй холбоотой мэ­дээл­лүүд сонин хэв­лэлийн хуудаснаа үзэг­дэх болов. Түүний алдаа дутагдал, хууль бус бай­дал хэрээс хэтэрч бүр визний наймаачин болж улс орны­хоо нэр хүндийг олон улсын тав­цанд уна­гаад авчээ. Хэзээ, чухам ямар байдлаас болж албан ту­шаал, эрх мэдлээ ашиглан визний най­маанд оролцов гэдгийг баримт­тайгаар өгүүлж байна. Тэрээр Канад улсад өнгөрсөн оны ес­дү­­гээр сарын 27-29-нд болсон чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэм­цээнд Монгол Улсын баг тамирчдаа ахлан явсан. Тодруулбал, баг тамирч­дын ахлагчаар болон ба­гийн шүүгчээр "Монголын чөлөөт бөхийн холбооны нарийн бичгийн дарга, олон улсын Олимпийн зэрэг­лэлийн шүүгч Цэ­рэндагвын Сэрээ­тэрийг МЧБХ-ноос томилсон" тухай мэдээлэл уг хол­бооны вэб сайт болон хэвлэлээр цацагдаж бай­сан билээ. Уг дэлхийн аваргад манай­хан ихээ­хэн итгэл найдвар тавьж байсан юм. Учир нь олим­пийн дараахь дэлхийн аварга шалга­руулах тэм­цээнд ихэнх улс орнууд шилдэг тамирчдаа орол­цуулдаггүй жишиг бий. Тиймээс чөлөөтийн эмэг­тэй тамирчдадаа ихээхэн итгэл хүлээлгэж байлаа. Гэвч дэлхийн аваргын тэмцээнд баг тамирчдаа ахалж явж байгаа, багийн шүүгч болох Ц.Сэрээтэр нь тамирчдаасаа зориу­даар тусдаа явсан байна. Үүний цаад учир нь Мон­гол Улсын багийн бүрэл­дэхүү­нийг ашиглан Канад улсын визний най­маа хийхээр өөр хү­мүүс­тэй урьдчилан тохирсон хэрэг ажээ. Уул нь багийн ахлагч гэдэг өндөр үүрэг­тэй, хариуцлагатайг бүгд мэдэж байгаа. Тамирчдаа биечлэн удирдаж, тэднээсээ алхам ч хөн­дийрөхгүй явах учиртай шүү дээ. Тэгэхээр эндээс нэг зүйл шууд анзаа­рагдаж байгаа юм. Ц.Сэрээ­тэр нь багийн бүрэлдэхүүний тоонд оруулж виз авч өгөөд мөнгийг нь халаасалсан тэр л хүндээ баг тамирчдаасаа илүүтэй анхаарал тавин тэдэнтэйгээ хамтдаа Канад улсын хилийг нэвтэрсэн байна. Гэтэл тэрхүү дагуулж явагсдын нь визний ноцтой зөрчил илэрсэн тул тэдгээр нөхдийг Ц.Сэрээтэрийн хамт албан ёсоор саатуулан хорьж байгаад Канад улсын нутаг дэвсгэ­рээс хөөн гаргаж буцаажээ. Харин манай улсын баг тамирчид Ц.Сэ­рээ­тэр даргаа харийн нутагт хүлээж хүлээж арга буюу дэлхийн аварга шалгаруулах энэхүү чухал хариуцлагатай тэмцээндээ багийн ахлагч болон шүүгчгүй оролцсон байна. Ийнхүү удирдлага, зохион байгуулалтгүй, шүүгчгүй болсноос ДАШТ-нд өмнөх онуудад үзүүлж байсан амжилтууд нь шалдаа бууж, нэг хүрэл медаль авсан боловч бусад зургаан жингийн бөхчүүд нь бүгд нэгийн даваанд өвдөг шороодон ганц ч ялалт авч чадалгүй гутамшигтайгаар ялаг­дац­гаажээ. Энэ бол уг чанартаа хүний нутагт "өнчирч хоцорсон" тамирчдын муугийнх биш, сураггүй алга болсон даргынхаа төлөө санаа зовон яах учраа олохоо больцгоосны уршиг юм аа. Өөрөөр яаж ч тайлбарлах аргагүй шүү дээ. Визний наймаачин Ц.Сэрээтэ­рийн Канад улсад зорчих зардлыг улсын төсөв буюу татвар төлөгч­дийн мөнгөнөөс гаргасан нь ойл­гомжтой. Мөн манай улсын баг шүүгч­гүй оролцсон тул олон улсын дүрмээр 2500 швейцари франкийн торгууль хүлээх болсон сураг дуулдаж байсан. Тэгэхээр улс орныхоо нэр төрийг харийн нутагт унаган хөөг­дөж ирсэн энэхүү ёс зүйгүй, увай­гүй, баг тамирчдаа гэх сэтгэл зүрхгүй нөхрийн ирж буцах замын зардалд зориулсан төсвийн мөнгө­ний хохи­р­лыг хэн хариуцах вэ гэдэг асуулт зүй ёсоор урган гарч ирж байна. Түүнд Монголын чө­лөөт бөхийн холбоо ямар хариуц­лага тооцох бол гэдгийг спортын хүрээнийхэн хийгээд олон түмэн харж байлаа. Гэтэл тэрхүү нөхөрт хариуцлага тооцож, үнэн мөнийг нь олонд илчилж, чөлөөт бөхийн баг бүрэл­дэхүүн, үе үеийн тамирчдаас уучлалт гуйлгах бус "Бөртэ-Чоно" наадмынхаа шилдэг дасгалжуу­лаг­чийн шагналыг өгөөд зогсож бай­гаа нь ямар гутамшигтай юм бэ. Монголын үндэсний олимпийн хо­рооныхон, Монголын спортын зүтгэлтнүүд, их спортод амь амьд­ралаа зориулж зүтгэж ирсэн үе үеийн шилдгүүд ийнхүү Ц.Сэрээтэр гэж увайгүй нөхрөөр доромжлуу­лаад зогсож байх юм даа. Чөлөөт бөхийн холбооны удирдлагууд Канадад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд баг тамирч­даа ахлан оролцоогүй, шүүг­чийн үүргээ биелүүлээгүй нарийн бичгийн даргынхаа балгийг мэдсээр байж чимээгүй байгаа нь, оны шилдгээ болгоод сууж байгаа нь нэг зүйлд өөрийн эрхгүй хардах сэтгэгдэл төрүүлж байна. Тэр нь юу вэ гэвэл өнөө Сэрээтэрийнхээ визний наймаас Чөлөөт бөхийн холбооны удирдлагууд хувь хүрт­сэн юм биш байгаа гэх хардлага л даа. Ц.Сэрээтэрийн энэхүү ноцтой зөрчлийн талаар Канадын Ванку­верын өргөмжлөлт Консулаас Монголын үндэсний олимпийн хороонд албан мэдэгдэл ирсэн дуулдсан. Үүнийг албаны эх сурвалжууд баттайгаар хэлж байгаа юм. Уг дэлхийн аваргын дараа Канад улсад болох байсан олон улсын тэмцээнд оролцох "Женко" клубын баг тамирчдад дээрх зөрч­лөөс болж виз олгоогүй гэх мэдээ ч мөн л дуулдаж байсан билээ. Ц.Сэрээтэр гэгчийн балаг зөв­хөн үүгээр зогсохгүй нь ээ. Мэдлэг чадвар, дасгалжуулах арга ухаа­наар хоцрогдсон гэж спортын мэр­гэжлийн шүүгчдээр шүүмжлүүлж байсан тэрээр 2008 оны Бээжин­гийн олимпийн наадамд Монгол Улсын чөлөөт бөхийн эрэгтэй багийн ахлах дасгалжуулагчаар ажилласан бөгөөд олимпод оролц­сон бөхчүүдийг буруу дасгалжуул­сан түүний туйлын хариуцлагагүй байдлаас болж бөхчүүд муу ба­рилд­сан гэдэг. Бээжингийн олим­пийн дараа түүнд арга хэмжээ авч,хариуцлага тооцох ёстой бай­тал бүр эсрэгээрээ урамшуулал хүртээн Монголын чөлөөт бөхийн холбооны нарийн бичгийн даргаар үргэлжлүүлэн ажиллуулсан нь бий. Чөлөөт бөхийн холбооны удирдла­гын уг шийдвэр, Ц.Сэрээтэрийн урагшгүй ажиллагааны балаг манай бөхчүүдийн амжилтад сөрөг нөлөө үзүүлж, олимп байту­гай олимпийн циклийн дөрвөн жилийн хугацаанд эрэгтэй чөлөөт бөхийн баг нь жил бүрийн ДАШТ-ээс ганзага хоосон ирж, амжилт нь жилээс жилд буурч байсныг монгол хүн бүр харж, харамссаар л суусан шүү дээ. Лондон-2012 олимпийн наадамд манайхан бүр шалдаа бууж, барилдсан бүх бөхчүүд маань цорын ганц ялалт авсан билээ. Тэр нь бөхийн чөлөөт барил­даан шинэ тутам хөгжиж буй Сене­гал улсын бөхийг ялсан ганц ялалт юм. Өөрөөр хэлбэл, Москвагийн олимпоос хойш манай чөлөөт бөхийн эрэгтэй бөхчүүд 32 жил олимпийн медальгүй "Лондон-2012" олимпийн наадамтай золгож, эрэгтэй бөхчүүд маань медаль авах нь бүү хэл Монголын чөлөөт бө­хийн түүхэнд байгаагүйгээр тааруу барилдсанаар олимпийн медаль тасарсан буухиа нь үргэлжсээр 32 жил байсан бол одоо 36 жил болоод байна. Энэ бүхний буруу­тан нь хэн болж таарах вэ. Монго­лын чөлөөт бөхийн холбооны нарийн бичгийн дарга, олон улсын Олимпийн зэрэглэлийн шүүгч Ц.Сэ­рээ­тэр бус уу. Эл эрхмийг олим­пийн зэрэглэлийн шүүгч болгож, Лондон­гийн олимпод шүүлгэхийн тулд МЧБХ-нд хэрэглээгүй арга гэж байхгүй тухай сонсогдож л байсан. Энэ талаар олон л хүн сонин хэвлэлд ярьж, харамсч буйгаа илэрхийлж байсан. Тэгтэл шинэ оны өмнөхөн түүний олимпийн зэрэглэлийг буулгасан шийдвэрээ ФИЛА өөрийн сайтад тавьсан байна. Энэ нь түүнийг мэдлэг, ур чадваргүй, зөвхөн бусдын дэмж­лэгээр элдэв муу арга хэрэглэн байж зэрэг ахин олимпод шүүснийг тодорхой харуулж буй хэрэг билээ. Эл бүгдийн эцэст Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагуудаас асуухад, Ц.Сэрээтэр дарга, шүүгч­дээ яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ. Мөн Олимпийн хорооныхон Канадын Ванкуверын өргөмжлөлт Консулаас ирсэн албан мэдэгдлийг яагаад олонд дэлгэхгүй байна вэ. Үүний цаана нэг учир байна уу даа. Б.БОЛОР
2013-01-18
Bid bugd udur bur avtozam deer "teshuurchid" boldog shuu dee.
2013-01-18