Зөвшөөрөлгүй барилгын ажлыг бүрэн зогсоожээ

img

Нийслэл хотын хэмжээнд сүүлийн 10 гаруй жил барилгажилт эрчимжиж, хууль бус газар олголт, түүнийгээ дагасан зөвшөөрөлгүй барилга барих асуудал нэмэгдэх болсон нь хот төлөвлөлтийн тулгамдсан асуудал болж буй. Иргэдийн тав тухтай, аюулгүй амьдралын нөхцөл бололцоог хангах үүднээс шат дараатай олон арга хэмжээ авч байгаагийн нэг нь нийслэл хотод зөвшөөрөлгүй барилга байгууламж барих ажлыг зогсоож эхэлсэн. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас нийтийн эзэмшлийн зам талбайд хууль бусаар барилга байгууламж барихгүй байх, барьсан тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авч эхэлжээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр “Шинэ сонголт” хүнсний дэлгүүрийн урд талд “Монкор-Интернэшнл” ХХК-ийн захиалгаар барьж буй загварын барилгын үйл ажиллагаанд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилга техникийн хяналтын улсын байцаагч хяналт шалгалт хийж, барилга угсралтын ажил эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй болохыг үндэслэн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох тухай акт үйлдсэн аж. Гэвч улсын байцаагчийн актыг зөрчиж барилга угсралтын үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулсан тул Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, дүүргийн Цагдаагийн хоёрдугаар тасаг хамтран энэ сарын 16-ны өдөр барилга угсралтын үйл ажиллагааг бүхэлд нь зогсоосон байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ganaa:
Huitend ugaasaa l oorsdoo zogsoj taaraa biz dee, zogsooloo ch geh shig
2013-01-20
zochin:
hunii muud durtai nobshnuud be ooriinh n ambaariig buulgana gebel ayaah bol zalhuu lalaruud iim ataarhuu archaagui baidag uymaa numuusee
2013-01-20
зогсоосон нь сайн байна. Тэгээд яахуу? хэсэг хугацааны дараа үргэлжлүүлээд барина биз дээ. Тэгснээс зөвшөөрөл олгохгүй байх буюу зогсоосон барилгаа хууль бус бол нураах шийдвэр гаргаж чаддаг байх хэрэгтэй.
2013-01-20
odoo har horind niislelee shiljyylie tegehgyi bol ub dyyren tom jeep davhiadl bhiin. ter shine barilguudaa hotoos gadagsh bariul harhorind bariul harhorinlu tomor zam tavia tegj bjil shambaaraldsan hot cegcreh bh sho
2013-01-20
сайн байна
2013-01-20