Чингэлтэйчүүд “Эрүүл орчин”-г бүрдүүлнэ

img

Нийслэлийн Чингэлтэй дүүрэг “Эрүүл орчин” аяныг энэ сарын 18-аас ирэх гуравдугаар сарын 18-ны хооронд зохион байгуулахаар болжээ. “Эрүүл орчин” аян маргааш 11.00 цагт эхлэх бөгөөд Тасганы овоо, Баянбүрдийн тойрог замын хоёр хажуу, Гэсэр сүмийн уулзвар, 4 замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх замын зүүн тал, Бишрэлт их дэлгүүр, 25 суваг телевиз, 5 дугаар сургуулийн зүүн талаас Гэрэл төв зэрэг нийтийн эзэмшлийн зам талбайн цас мөсийг цэвэрлэх юм байна. Тус аянд дүүргийн нутаг дэвсгэрт оршин сууж байгаа нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хороод, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын ажилтан, албан хаагчид батлагдсан хуваарийн дагуу ойр орчмынхоо 50 м газрын цас мөсийг арилгах, нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх юм. Аяны хүрээнд дүүргийн гэр болон орон сууцны хороолол, байгууллага, аж ахуйн нэгжийн болон нийтийн эзэмшлийн гудамж талбайн цас мөсний хальтиргаа гулгааг арилгах, хог хаягдлыг цэвэрлэн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд аюулгүй зорчих, иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор тус аяныг зохион байгуулж байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

shaana biz
2013-01-18
зөв байна:
Чингэлтэй дүүрэг зөв санаачлага гаргасан байна. Манай бусад дүүрэг санаа аваад юм хийгээчээ, Баянзүрх гэх мэт
2013-01-18
CHINGELTEI DUURIIN 12 r HOROOND SUULIIN JILUUDED YU CH HNAHGUI BAIGAA SHUU NEG SHOROON ZAM TATSANAAS TSAASHGUI L BAINA. BUR MARTSAN BOLOLTOI
2013-01-18
Иргэн:
Уг нь их л зөв санаа. Даанч нэг сарын дотор багтахгүй нь харамсалтай. шат шатаар ахих ажил бол хоёр гараа ч өргөөд дэмжмээр байна.
2013-01-18