
Жинсэн хувцас үйлдвэрлэлээр тэргүүлэгч Wrangler компани Denim Spa нэртэй жинсэн өмдний шинэ цувралыг гаргасан байна.
Шинэ загварын өмдний ачаар тэднийг өмсөгчид харвингаасаа ангижран арьсаа чийгшүүлэх юм. Энэ өмдний цоо шинэ төрлийн даавуу тусгай бодисуудаар шингээгдсэн бөгөөд харвинг үгүй хийж, арьсыг чийгшүүлэх увдистай гэнэ.
Denim Spa загварын сурталчилгааны нүүр царайгаар Мик Жаггерын охин Лиззи сонгогджээ.
Шинэ загварын өмдний туршилт, судалгааг Францад хийсэн бөгөөд түүнийг өмсч үзсэн эмэгтэйчүүдийн 69 хувь нь гуя болон ташааны арьс нэг сарын дотор гөлгөр болж чангарсан гэдгийг өгүүлсэн байна. Сайн үр дүнд хүрэхийн тулд энэ өмдийг дор хаяж хагас сар өмсөх хэрэгтэй гэнэ. Энэ хугацаанд 4-6 удаа угаах аж. Уусмал шингэн даавуунд 67-95 хоногийн туршид хадгалагдах бөгөөд дараа нь тусгай цацлага хэрэглэн түүнийг шингээж өгөх юм.
Нэгдүгээр сарын 28-ны өдрөөс шинэ загварын өмд худалдаанд гарах бөгөөд
asos.com сайтаар дамжуулж түүнийг худалдан авч болно. Үнэ нь 80-100 евро байх аж.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ