“Петрочайна Дачин тамсаг” ХХК-д хариуцлага тооцох зоригтон байна уу?

img

Петрочайна Дачин тамсаг” ХХК-ийн ажилчид цалингаа нэмүүлэх шаардлагыг хятад удирдлагууддаа тавиад дөрвөн сарын хугацаа өнгөрч байна. Монголын баялгийг үнэгүй шахам цөлмөж байгаа тус компани байгаль орчин, газар шороо бохирдуулаад зогсохгүй монгол хүний хөдөлмөрийг цус сорогч шиг мөлжиж байгааг хэлэх нь зүйтэй. Татвараа ч төлдөггүй том толгойтой, 100 хувь Хятадын хөрөнгө оруулалттай тус компани багасган тооцсон мөнгөөр 1,3 тэрбум төгрөгийн байгаль орчны хохирол учруулчихаад тэрнээсээ бултах гэж оролдож байна. Харин тус компани нь монгол ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр ажил хаялт зарлах болсон тухайгаа мэдэгдлээ. Тус компанийн ажилчид цалингаа нэмүүлэх шаардлагаа ийнхүү хоёр дахь удаагаа тавих гэж байгаа юм байна. “Петрочайна Дачин тамсаг” бол Монгол Улсын Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан ажилладаг компани бөгөөд 300 гаруй ажилчинтай. Компанийнхан хэлэхдээ “Сүүлийн таван жилийн хугацаанд компанийн зүгээс үндсэн цалин хөлсийг нэмэгдүүлээгүй. Гэтэл дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 2-3 дахин өссөн. Улсын хэмжээний цалин хөлс мөн 2-3 дахин нэмэгдсэн. Уул уурхайн салбарын ажилчдын цалин хөлс 1000 доллараас дээш болсон. Салбарын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, тус компанийн Үйлдвэрчний Эвлэлийн хорооноос нийт ажилчидтай хуралдаж, цалин хөлс нэмэгдүүлэх талаар хэдэн сарын өмнө шаардлага хүргүүлсэн ч одоог хүртэл арга хэмжээ аваагүй. Иймд Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн дагуу хамтын маргаан үүсгэж, тус компанийн нийт ажилчдын цалин хөлсийг 50 хувиас дээш хэмжээгээр нэмэгдүүлэх шаардлага тавьж, биелүүлээгүй тохиолдолд ажил хаяна” гэсэн юм. Энэ асуудлаар “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ийн ажилчид хэвлэлийн бага хурал зарлажээ. Хэвлэлийн хурал  өнөөдөр 12.00 цагт Үйлдвэрчний эвлэлийн төв байранд болох юм байна. Ажил хаяж болно. Аягүй бол шаардлага тавьсан хүмүүсээ халаад хаячих зүрх, зориг Монголын төр, засгийг ч тоодоггүй тус компанид байж магадгүй. Хамгийн гол нь төрийн түшээд яагаад энэ компанид хариуцлага тооцохгүй толгой дээрээ гаргаж, дураар нь дургиулаад байгаа нь хамгийн сонин зүйл юм. Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Odoo ed nar udaan davrahgui ee Nyamdorj sul gishuun bolson Udahgui hosiig n shuvtrana
2013-01-20
hu:
bid 1 l uls negdsen shuu dee 13 ond
2013-01-20
uursduu buuduulah bailgui novshiin hujaa nariig hooj gargaachee
2013-01-19
irgen:
huuli hynaltiihan yugaa hiijiidag humuus ve ard tumnii mongoor tsalin avad suuj bgaashdee huuli zuin yam ed nar ni ajilgui gazar ymuu dooo
2013-01-19
Энэ засагт ч бас зориг нь хүрэхгүй байгаа юм биш үүв
2013-01-19
tamgach:
yil ajilgaag ni mongoliin nutagat byren moson zogsooj shyyhed ogoh heregetei 10jil tatvar tolohgyi gej yu gesen yg ve
2013-01-19
yo yo:
tusgaar uls shuude bid chine,tegeheer buren erhiinhee daguu ene gadaad n shulaachdiig uil ajillagaag ni zogsooj hooj chaddag zorigtoi bh estoi.ali umnaas aij algiin chinee bolj suuhavdee erh medeltenguud mine.
2013-01-19
ochood alaach torgood shorond hiigeed zailuulaad nuraagaad uguuch durakuudiig
2013-01-19
kk:
ezniin buudchaach
2013-01-19