
“Лос-Анжелес Лэйкерс” багийн хамгаалагч Кобе Брайант ганцаарчлан тулах тоглолтод түүнтэй өрсөлдөх хүн байхгүй гэдэгт итгэлтэй байна.
“Би хэнтэй тулах байсан гэж үү? Мэдээж, Майкл Жордан. Өөр хувилбар байхгүй. Бид хоёр нүүр тулвал өгөө аваатай байхсан биз. Леброныг бол би түвэггүй хуурч орхино. Жэймс бол сайн гүйцэтгэгч. Бас тэгш тоглогч. Багийн тоглолт сайтай тамирчин. Гэхдээ л түүнийг би ганцаарчлан тогловол дөнгөж орхино. Намайг хэн дөнгөнө гэж үү? Дюрэнт багагүй зовоох байх. Түүний биеийн хэмжээ, ур чадвар, хууралт зэрэг амаргүй шүү. Макгрэйди юу? Би түүнтэй тоглож байсан. Түүнийг шарж идсэн шүү. Өөрөөс нь асуу л даа.
Тэр хэлээд өгнө. 20 орчим настай байхдаа бид хоёр хамтдаа Германд очиж нэгэн спорт шаахай үйлдвэрлэгчийн сурталчилгаанд тоглосон. Өдөр болгон тоглодог байлаа. Бид хоёр гурван удаа тулахад би гурвууланд нь хожсон. Макгрэйди цэвэр тавиулсан шүү” хэмээн Брайант ярив.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ