
Хөдөө гадаанаас хотруу ачаа ачиж ирсэн жолооч нарыг айлд саатан байх хооронд тосон анаж байгаад тэвшийг нь хоослон зугаацдаг хэдэн дүрсгүй банди нар байлаа!Сайн эрсийн Толгойлогч болох Төгсгэрэлт хүү тэр удаа нөгөө хэдийгээ удирдан машины тэвшнээс хөлдүү хоньны махнууд буулгаж байхдаа юм үлдээжүү үгүй юу гээд тэвшний буланруу хартал өөдөөс нь цог мэт ассан хоёр улаан нүд ширтэж байлаа!Сайн харвал эвхрэлдэж суусан цэлдэн хөх үрчийсэн өвгөн байх агаад ,хахирган хоолойгоор хэлсэн нь!Чи ийм муу зүйл хийж бузартаад хэрэггүй!Чиний амьдрал огт өөр юм.Замнах зөрөг чинь өмнө чинь дурайтал зурайж байна даа!Бүү харалган яв! гэж хэлээд яах ийхийн зуургүй, утаа мэт замхран оргүй алга болчихов.Тэрхэн агшинд гэрээс хог угаадас асгахаар гарч ирсэн нэгэн охин өөрийг нь олоод харчих нь тэр.Ум хумгүй нөгөө хэдийгээ юмаа аваад бушуухан арилцгаа ! гэж хэлээд ,Төгсгэрэлтийн нүд охиноос салж төвдөлгүй гөлрөн зогссоор үлдлээ.Охин түүнд ойртож ирээд ,биөнөө өглөө шаазгай шагшираад байхаар нь өнөөдөр манайд зочин ирэхнээ !гэж бодож байсан чинь аавын маань эртний анд ирсэн,одоо тэгээд бас чи ирлээ!гэв.Тэгээд танилцаж нэрээ мэдэлцээд,охиныг өргөж өгөн тэвшин дээр гарахад нь туслаад хоёулаа жоохон ярьж сууя !чи дургүйцэхгүй биздээ? гэн тэвшний буланд зэрэгцэн суулаа.Тэд тэвшин дээр удтал ярилцаж суун биесээ бүүр түүр боловч ойлголцож аваад Гэрэлтүшиг охин хайртайгаа учирчих шиг болов.Тэдний үерхэл үргэлжилсээр ,тэр орой машины тэвшин дээр эхэлсэн хосуудын хайр амьдрал нь хэрхэн яаж өрнөж төгсөхийг хэн ч тааж мэдэшгүй!Тэр л мөчөөс хойш Төгсгэрэлт тэвш хоосолдог ажилаа орхин харин тэвш дүүргэн ачдаг ажилд ороод нилээдгүй хэдэн жилийг үдээд ар гэр,хань ижил ,хүү охин хоёроо одоог хүртэл тэжээхээр цаг наргүй махран зүтгэж явдаг гэнэ лээ! Тэвшээ гэж!...
http://ono.blog.gogo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ