
Америкийн нисэх онгоц үйлдвэрлэдэг “Боинг” корпораци зорчигч тээврийн “Боинг-787” нэн шинэ нисэх онгоцуудад сүүлийн үед гарсан гэмтлийн шалтгааныг тодруулах хүртэл энэ нисэх онгоцыг захиалагчдад нийлүүлэхийг зогсоож байна. “Боинг”-ийн албан ёсны тиөлөөлөгч Марк Биртель баасан гаригт ингэж зарлав.
“Боинг-787”-г үйлдвэрлэсээр байгаа, гэвч аккумуляторт гарсан асуудлыг шийдвэрлэх бидний хувилбарыг АНУ-ын нисэхийн удирдах газар (НУГ) сайшаах хүртиэл бид ийм нисэх онгоцыг захиалагчдад өгөхгүй” гэж тэр хэлсэн байна. НУГ аккумулятиорт үүссэн асуудлаас болж “Боинг-787” нисэх онгоцоор нислэг үйлдэхийг лхагва гаригти түр зогсоосон юм. АНУ-д “Дримлайнер” нисэх онгоцыг “Юнайтиед эйрлайнз” компани л ашигладаг бөгөөд түүний мэдэлд ийм зургаан нисэх онгоц байдаг байна. Бусад орон, тухайлбал Япон, Энэтхэг болон Европын холбооны улсууд АНУ-ын нисэхийн эрх баригчдын жишээг дагажээ.
Нэг аккумуляторт асуудал гарсныг нисэгчдийн бүхээгийн мэдрэгч заасны дараа Японы нисэхийн Эй-эн-эй компанийн “Боинг-787” нисэх онгоц нэгдүгээр сарын 16-нд Японы баруун нутгийн Такамацу хотын нисэх буудалд яаралтай буусан байна. Нисэх онгоцонд утаа гарчээ. Энэ японы нисэхийн компаниудын мэдлийн “Дримлайнер”-уудад долоо хоногийн эхнээс хойш гарсан иям долоо дахь явдал болжээ.
“Дримлайнер” нисэх онгоцыг 2011 оны арваннэгдүгээр сараас ашиглаж байгаа бөгөөд нисэх онгоц буулгүйгээр 15 мянга хүртэл км нисч, 250-330 хүртэл зорчигч авч явж чадна. Энэ загварын нисэх онгоцны гол онцлог нь түүний хэмнэлттэй байдал юм. Өмнөх “Боинг”-уудыг бодвол 20 хувиар бага түлш зарцуулдаг гэж мэргэжилтнүүд хэлж байна. Нэг нисэх онгоцны үнэ нь 207 сая доллараас эхлэдэг байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ