Барак Обамагийн ах сонгуульд нэр дэвшив

img

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн эцэг нэгт ах Малик Обама нь Кенийн баруун бүсийн Сиая мужийн амбан захирагчийн сонгуульд бие даан нэр дэвшиж байна. Өдгөө 54 настай Малик Обама сонгуулийн кампанит ажилдаа ядуурал, ажилгүйдлийг бууруулах дүүгийнхээ хөтөлбөр төлөвлөгөөнөөс санаа авч, харилцаа холбоогоо ашиглана гэдгээ ил тод хэлжээ.

Тэрээр Кенид өөрийн гэсэн цахилгаан барааны дэлгүүртэй, мөн буяны сан ажиллуулдаг ажээ. Сиая муж нь 900-гаад мянган хүн амтай бөгөөд ядуурлын төвшин нь 35.3 хувьд хүрээд байгаа нэн ядуугийн  зэрэгтэй мужуудын нэг. Сонгууль ирэх гуравдугаар сард болно.

2007 оны сонгуулийн маргааны улмаас мөргөлдөөн болж, 1100 хүн амиа алдан 350 гаруй мянган хүн орон гэрээсээ дүрвэж байсан харамтайдтай түүх Сиая мужид бий.

Харин ирэх даваа гаригт  АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама  ерөнхийлөгчийн  тангаргаа өргөх гэж байна.

Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ