Адууны махаар хийсэн бургеруудыг эргүүлэн татна
Их Британи, Ирландын супермаркетуудад худалдаалагдаж байсан бургерүүдийг адууны махаар хийсэн болохыг нь шинжилгээгээр тогтоожээ. Үүнтэй холбогдуулан супермаркетуудаас адуунаар махаар хийсэн байж болзошгүй 10 сая гаруй ширхэг бургерийг эргүүлэн татах шийдвэрийг гаргажээ.
Үхрийн махтай бургер нэрээр худалдаалагдаж байсан 27 төрлийн бургерт шинжилгээ хийхэд, 10 гаруй төрлөөс нь адууны болон гахайн махны ДНК илэрсэн байна. Нэг ширхэг бургерийн махны 27 хувьд нь адууны мах агуулагдаж байсныг шинжилгээгээр илрүүлсэн аж. Мөн шинжилгээнд хамрагдсан 27 бургерийн 85 хувиас нь гахайн махны ДНК илэрсэн байна.
Бургерт ашигладаг махыг Испани, Нидерландаас импортолдог юм байна. Хөлдөөсөн бургерүүдийг Ирланддаа үхрийн махан бургерийн үйлдвэрлэлээрээ хоёрт бичигддэг “Silvercrest Foods” компани үйлдвэрлэж, Ирланд болон Их Британий томоохон сүлжээ супермаркетуудад нийлүүлсэн юм байна.
Тус компани бургерт ашигладаг үхрийн нэмэлт нунтаг уураг нь адуу, гахайн ДНК агуулсан байж магадгүй хэмээн үзэж байгаа юм байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ