Марк Зукерберг шинэ хайлтын системээ танилцуулав

img

Нийгмийн сүлжээн дэх хамгийн өргөн хэрэглээтэй фейсбүүк цахим хуудсыг үндэслэгч, тус компанийн ерөнхий захирал Марк Зукерберг хайлтын шинэ системийнхээ тухай танилцууллаа. Уг систем фэйсбүүкийн нийт хэрэглэгчдэд энэ онд багтаж хүрэх юм байна.

Марк Зукерберг Калифорнийн Менло цэнгэлдэх хүрээлэнд хайлтын шинэ системийнхээ тухай танилцуулсан юм. Өнгөрөгч оны тавдугаар сараас хойш анх удаа олон нийтийн өмнө шинэ үйлчилгээнийхээ тухай албан ёсны мэдэгдэл хийж байгаа нь энэ юм. Схемчилсэн хайлт хэмээн нэрлэгдэж буй шинэ хайлтын системийг өчигдрөөс эхлэн фэйсбүүк цахим сүлжээний хэрэглэгчдэд нэвтрүүлж эхэлсэн бөгөөд эхний удаад ердөө Британийн хэрэглэгчдэд нэвтрүүлж байгаа гэнэ. Хэрэв шинэ хайлтын системийг хэрэглэгчид таатай хүлээн авч байвал дэлхийн даяар тархсан тэрбум гаруй хэрэглэгчиддээ түгээх юм.

Зукербергийн хэлснээр хайлтын систем хувийн мэдээллийг агуулж байгаа тул ердөө найзууд болон өөр хоорондоо мэдээллээ солилцсон хүмүүст ашиглах боломжтой юм байна.

Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ochigdor naad zaluugiin tuhai nevtruuleg uzsen. hogiin amitan bsan blee. Tsug sanaagaa olson humuusee jiigeed ner meriig n hasaad gantsaaraa bodood olchihson yum shig. ter yariltslagan deer hamag hols n goojood uheh gej bgaag n.
2013-01-19