
Шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагаагаа явуулж эхлээд хагас жилийн нүүрийг үзэж байгаа энэ цаг үед Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж, Монголын Төмөр зам компанийн гүйцэтгэх захирал, МҮАН-ын дарга М.Энхсайхан нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн явдал тухайн Засгийн газрын ардчиллыг тод томруун харуулж байна. Хийж чадахгүй бол боль гэдэг зарчим л үйлчилж эхэлжээ.
Гэтэл бас УИХ-ын Өвөрхангайн тойрогт нэр дэвшсэн хүмүүсийн маргаантай асуудлаас болж хоёр нам тохиролцоонд хүрч, экс гишүүн Д.Зоригт өлсгөлөн зарлана хэмээн айлгаж байсан МАН-ын нэр дэвшигч С.Чинзоригт суудлаа тавьж өгснөөр хариуд нь Эрдэнэтийн ГОК-ийн захирлаар томилогдох аман тохироо хийгдсэн аж. Нөгөөтэйгүүр, “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийн захирал Ч.Ганзориг ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг албан ёсоор гаргаж, АН-д элсэхээр болсон байна.
Тэрбээр ажлаа өгмөгц удахгүй үүрэгт хугацаа нь дуусах гэж буй Англид суугаа Монгол Улсын Элчин сайдын оронд томилогдох хүсэлтэй байгаа аж. Харин түүний оронд Ерөнхийлөгчийн зүгээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинг томилохоор яригдаж байгаа бол УИХ-ын зүгээс экс гишүүн Д.Зоригтыг зүтгүүлж байгаа гэнэ. Д.Зоригтын төрсөн дүү Д.Оюунжаргал өдгөө Орон сууцны санхүүжилтийн корпорацийн дэд захирлаар томилогдон ажиллаж байгаа билээ. Тэрээр өмнө нь ахынхаа худалдсан “Монгол шуудан” банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсныг бид мэднэ. Дүүгээ төрийн өндөр албанд лоббидон оруулж чадсан Д.Зоригтын хувьд одоо өөрийнхөө ирээдүйг бодох цаг нь иржээ.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ