
Албан тушаал, авлигын хэргээр шүүхээс 2.6 жилийн хорих ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаярыг ойрын хугацаанд Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлэг рүү шилжүүлэх шийдвэрийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин гаргажээ.
Түүнтэй хамт хоёр ч хүнд өвчтэй хоригдлыг тус эмнэлэгт хүргэж авчран эмчлэх гэнэ.
МАХН-ын дарга Н.Энхбаярыг гурван шатны шүүхийн шийдвэр гарсны дараа Зайсан дахь Дамжин өнгөрүүлэх ангиас хорих 441 дүгээр анги руу шилжүүлсэн юм. Тэрбээр одоо тус хорих ангид хоригдож байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ