Хиймэл дагуул хөтөлбөрийн ажлын явцыг танилцууллаа

img

Засгийн газрын хуралдаанд  өнөөдөр Засгийн газрын 2012 оны 137 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Үндэсний хиймэл дагуул хөтөлбөр" хэрэгжүүлэх ажлын явцыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан Сансрын холбооны болон тандан судалгааны хиймэл дагуул хөөргөх төсөлд үйлдвэрлэл, хөөргөлт, газрын дэд бүтэц, даатгал, сургалт зэргийг багцаар авч үзэх, төслийг хамтран хэрэгжүүлэх туршлага бүхий өндөр хөгжилтэй улс оронтой Засгийн газар хоорондын яриа хэлцээ хийх, хөтөлбөрийн үйл ажиллагаанд энэ онд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх, явц, үр дүнг нэгдүгээр улиралд багтаан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах зэргийг хариуцсан албан тушаалтнуудад даалгалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ