Нохой өдөр

img

Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангараг цуцлахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Их хүйтэн болох улирал 6ц 24м-д эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Аргын тооллын: 2013.1.20 Ням гараг
Билгийн тооллын: 9. Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр
Наран ургах шингэх: 08.27-17.23
Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ.
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Авахуй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ