
1830 нэгдүгээр сарын 20-ноос Бельги бие даасан улс болсон юм. Орос, Их Бритиани, Франц, Австри, Прусс таван гүрний Лондоны бага хурлаас Бельгийн байнгын төвийг сахих бодлогыг тунхаглан зарласан байна.
Дундад Зууны үед Бельги нь Бургундын гүнлэгийн бүрэлдэхүүнд байжээ. Сүүлд нь энэ гүнлэг Испани, Гэгээн ромын эзэнт гүрэн, Францын бүрэлдэхүүнд орж байсан байна.
Бельгид хувьсгал гарах хүртэл 1815-1830 онд тус орон Нидерландын бүрэлдэхүүнд байжээ. Мөн тэр жилдээ Бельги тусгаар тогтнож, нэгдүгээр Леопольд тэргүүтэй төвийг сахисан вант улс болсон байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ