Өнөөдөр дэлхийд: Домогт сумочин Тайхо Коки нас нөгчжээ

img

Сумогийн домогт бөх Тайхо Коки өчигдөр 73 настайдаа  нас нөгчжээ. Японы сумогийн холбооны мэдээлснээр, тэр нийслэлийн нэг эмнэлэгт нас нөгчсөн байна. Тайхо  Коки  энэ спортын дээд зиндаанд барилдаж байсан юм. Түүний жинхэнэ нэрийг Коки Ная гэдэг бөгөөд 32 тэмцээнд түрүүлж,  түүний энэ амжилтыг одоо болтол хэн ч эвдээгүй байгаа билээ. Японы их аваргын эцэг нь Украины Харьков мужийн уугуул Маркиян Борышко гэдэг хүн байжээ. Харин Тайхо Коки  Сахалины арлын Сикука хотод (одоо Поронайский гэж нэртэй болсон) төржээ.  Гэртээ эцэг нь түүнийг Ная Иван гэж дууддаг байж.  Хүүгийн эх нь япон хүн байжээ. Дэлхийн хоёрдугаар дайн дуусч, Сахалин ЗСБНХУ-д шилжсэний дараа тэднийх хоёр хуваагдаж, зөвлөлтийн эрх баригчид эцгийг нь цагаан гвардийн талын хүн гэдгээр хэлмэгдүүлж, харин эх нь таван настай Иваныхаа хамт Японы умард нутгийн Хоккайдо арал руу нүүжээ. Коки Ная 1956 онд сумод орж,  1960 онд тэмцээнд анх удаа түрүүлсэн байна. Дараа нь тэр тэмцээнд бас 31 удаа түрүүлжээ. Тайхо Коки одоо болтол залуу тамитрчдын хувьд үлгэр дууриалж болж байгаа юм. Түүний нас нөгчсөн нь Японы сумо бөхийн хувьд их гарз болж байна. Түүнийг нас нөгчсөнтэй холбогдуулан Японы төв телевиз “Эн-эйч-кей” Токиод болж байгаа энэ оны сумогийн анхны тэмцээний шууд нэвтрүүлгийг тасалж,  Тайхо Кокигийн спортын амьдралын хамгийн их сэтгэлд хоногшсон, содон үеүүдийн бичлэгийг үзэгчдэд үзүүлсэн байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

UM MANI BAD ME HUM
2013-01-21
Агуу хүн байж дээ хөөрхий. Ум ма ни бад ми хум. Сайн төрөл олоосой.
2013-01-20
nohoi doloo neg myy samyrai yheh n bidnart yamar hamaa bna
2013-01-20
Агуу хүн байж дээ хөөрхий. Ум ма ни бад ми хум. Сайн төрөл олоосой.
irgenbm:
gvn emgenel ilerhiile.sumo giin domogt ix avarga onoodor tvvnii amjiltiig evdeegvi baigaa.
2013-01-20