
Жил бүрийн эхний гурав дахь долоо хоногийн ням гаригт Дэлхийн шашны өдөр тохиодог аж. Энэ өдрийг тохиолдуулан Дашчойлин хийд, Гандантэгчэнлин хийд, Монголын мусульманы нийгэмлэг, Ватиканы төлөөлөгчийн газрын Католик шашны сүм, Монголын Бахайчуудын үндэсний оюун санааны чуулга зэрэг шашны бүх урсгалын төлөөллүүд өнөөдөр чуулж байна. Энэ үеэр “Шударга ёс ба нийгмийн хөгжил” сэдвийн дор шашны төлөөлөл тус бүр 5-10 минутын илтгэл тавьж, эрдэмтэн мэргэд санал бодлоо солилцох юм байна. Энэхүү чуулгад Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны асуудал эрхэлсэн зөвлөлийн гишүүд, НҮБ-ын суурин зохицуулагч оролцож байгаа аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ