Шадар сайд аймгуудын Засаг дарга нартай гэрээ хийжээ

img

Монгол Улсын хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд Шадар сайд Д.Тэрбишдагва аймгуудын Засаг дарга нартай жилийн хугацаатай гэрээ байгууллаа. Энэхүү гэрээгээр Төсвийн ерөнхийлөн захирагч  Шадар сайд, аймгийн Засаг дарга нарын хооронд харилцан үүрэг хүлээж хэрэгжүүлэх ажил үйлчилгээг тодорхой болгож байгаа гэнэ. Тухайлбал  Онцгой байдлын газрын  материаллаг баазыг  сайжруулах, мэргэжлийн хяналтын  газрыг  ажлын болон лабораторийн  байраар хангаж, ажиллах нөхцөл бололцоог сайжруулахад  дэмжлэг туслалцаа үзүүлэх, эрхлэх асуудлын хүрээний агентлагуудтай хамтран “Хэрэглэгч Та-Хаан 2013” үндэсний форум, болон хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжилтийг хангуулах зорилгоор “Өрсөлдөөн ба хэрэглэгчийн эрх” өдөрлөгийг зохион байгуулах гэх мэт олон асуудлуудыг хамтарч хийхээр уг гэрээнд тусгасан аж. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ