Тоглоомын газруудыг үргэлжлүүлэн шалгана

img

Хууль зүйн яамнаас санаачлан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн онцгой байдлын газрын холбогдох албан тушаалтнууд хамтран өнгөрөгч баасан гаригт нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа интернет тоглоомын газруудад гэнэтийн шалгалт хийсэн юм. Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй интернэт тоглоомын газрууд нь оройн 23.00 цаг хүртэл ажиллан, зөвхөн 18-аас дээш насныханд үйлчлэх ёстой гэсэн хууль, дүрэм үйлчилдэг аж. Хэрэв цаг хэтрүүлж ажиллах, насанд хүрээгүй хүүхдэд үйлчилвэл 20 мянган төгрөгөөр торгож, захиргааны арга хэмжээ авахаар журамд заажээ. Тиймээс дээрх журамд өөрчлөлт оруулахаар Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар ажлын хэсэг гаран интернэт тоглоомын газруудад түүвэрчилсэн байдлаар шалгасан байна. Шалгалт Чингэлтэй дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Angel” интернэт тоглоомын газраас эхэлсэн байна. Тус интернэт тоглоомын газар насанд хүрээгүй хүүхдэд үйлчлээд зогсохгүй цаг хэтрүүлж ажилладаг, орчин нь эрүүл ахуйн шаардлага хангахааргүй байсан аж. Мөн БГД-ийн XV хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Game world” интернэт тоглоомын газар насанд хүрээгүй хүүхдэд үйлчилдэг, 3000 төгрөгөө өгчихвол шөнөжин тоглож болдог аж. Шалгалтынхан 23.00 цагаас хойш ажиллаж байсан хэд, хэдэн газруудаар ороход дээрх зөрчлүүд давтагдаж, согтууруулах ундаа хэрэглэж байсан хүүхэд ч үйлдэл дээрээ баригджээ. Энэхүү шалгалтын үеэр баригдсан насанд хүрээгүй зургаан хүүхдийг НЦГ-ын харьяа Хаяг тогтоох төвд хүргэжээ. Ажлын хэсгийнхэн нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 500 гаруй интернэт тоглоомын газруудыг цаашид үргэлжлүүлэн шалгах бөгөөд үүний дараа одоо мөрдөгдөж байгаа дүрэм журамд өөрчлөлт оруулах ажээ. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ter togluulj baiga hvn bas ger bvlinhee toloo eoronhidoo adilhan hoolnihoo toloo ene ajiliig hiij baiga shvv dee eniig bas ergeed neg harj vzesee gej bodoj bn shvv
2013-02-01