
Монгол Улсын хилээр нэвтэрч буй бодис, бараа, бүтээгдэхүүний цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын чиглэлээр Цөмийн энергийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хамтран ажиллах журам батлагджээ. Хамтран ажиллах журам баталсантай холбогдуулан хил гүний гаалийн хяналтын бүсэд Япон улсаас импортолж буй автомашин болон автомашины сэлбэг хэрэгсэлд энэ сарын 04-нөөс эхлэн МХЕГ-ын Хилийн мэргэжлийн хяналтын газар хариуцан цацрагийн бохирдол илрүүлэх, анхан шатны хэмжилт хийдэг болсон аж.
Дашрамд дуулгахад, Цөмийн энергийн газраас гаалийн хяналтын бүсүүдэд автомашин болон автомашины сэлбэг хэрэгсэлд 2011 оны наймдугаар сараас эхлэн цацрагийн хяналт шалгалт хийж эхэлсэн юм. Энэ хугацаанд нийт 33406 автомашинд хяналт шалгалт хийссэнээс 59 машинд цацрагийн бохирдол илэрсэн бөгөөд үүнээс 54 автомашины бохирдолыг цэвэрлэж эзэнд нь хүлээлгэн өгсөн байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ