
Одоо Америкийн Сакраментогийн коллежид суралцаж байгаа А.Сарнай БНХАУ-д зохиогдсон 60 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон билээ.
Тэрээр дэлхийн 115 орноос оролцсон охид бүсгүйчүүдийн дунд өөрийн өнгө төрх, авъяас билгээрээ ялгаран шилдэг 25-д орсон амжилтыг үзүүлснийг уншигчид санаж байгаа биз ээ.
Манай улсаас энэ тэмцээнд найм дахь удаагаа оролцож байгаа ч, ийм хэмжээний амжилтыг үзүүлж байгаагүй. Миссийн тэмцээнд оролцсоноосоо хойш ,загварын карьераа орхисон бүсгүй боловсролдоо анхаарч одоог хүртэл суралцсаар байна.
Өдгөө байгаль экологийн чиглэлээр АНУ-д суралцдаг бүсгүй тэндээ бүүр төвхнөжээ. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар мисс бүсгүй маань гэр бүлтэй болсон гэнэ лээ. Өв тэгш царай зүс, өөгүй сайхан биетэй түүгээр загварын тайз дутагдаж байгаа нь тодорхой.

Эх сурвалж:
factnews.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ