Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав аймгуудын Засаг дарга нартай уулзлаа

img

Өнгөрөгч бямба гарагт болсон “Ажилтай орлоготой монгол хүн” сэдэвт уулзалтад Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, дэд сайд Батхуяг, Төрийн нарийн бичгийн дарга Б.Ганцэцэг нар аймгуудын Засаг дарга нар болон Хөдөлмөрийн хэлтсийн дарга, Ажил олгогч эздийн холбоо, МҮЭХ-ны удирдлагуудтай  санал солилцлоо. Уулзалтын үеэр аймгуудын Хөлмөрийн хэлтсүүдийн үйл ажиллагаа, орон нутийн удирдлагуудын шууд оролцоо хэр байх тал дээр харилцан санал солилцлоо. Мөн аймгийн Засаг дарга нарт Хөдөлмөрийн яамны бодлого, Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн талаар баримтлах бодлого, мэргэжлийн боловсрол, сургалтын тал дээр хийж буй ажил, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны чиглэлд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Монгол Улсын Засгийн газраас аймгийнн засаг дарга нартай гэрээ байгуулахдаа орон нутагтаа ажлын байр бий болгосон байдлыг урьтал болгоно гэсэн байр сууриа Засгийн газрын тэргүүн илэрхийлсэн. Хөдөлмөрийн яамны нэн тэргүүнд баримталх бодлого ч ийм байгаа тул бид аймаг, орон нутагтаа Хөдөлмөрийн хэлтсүүдийг байгуулж, удирдлагууд нь энд хүрэлцэн ирээд байна. Тиймээс та бүхэн, өөрийн аймаг дахь Хөдөлмөрийн яамны салбар хэлстийн дарга нартай танилцахын ялдамд тэдний үйл ажиллагаанд туслалцаа дэмжлэг үзүүлэхийг хүсье. Энэ удаагийн уулзалтын нэг онцлог Хөдөлмөрийн яам, аймгийн удирдлагууд, үйлдвэрчний эвлэл, ажил олгогч эздийн холбооны төлөөлөл гэсэн гурван талын төлөөллийг оролцуулж байгаа явдал юм. Тиймээс энэ уулзалт өндөр ач холбогдолтой болно гэдэгт итгэлтэй байна гэлээ. Хөдөлмөрийн яамны газрын дарга нар засаг дарга нарт үйл ажиллагааны танилцуулгаа хийсний дараагаар аймгийн засаг дарга нар саналаа хэллээ. Аймгийн засаг дарга нараас Жижиг, дунд үйлдвэрлэлтийн зээлний хүүгийн талаар нэгдсэн бодлого баримталж, үйлдвэрлэл эрхлэгчдийг хүүгийн дарамтанд оруулахгүй байх, мөн зээлийн хөрөнгө оруулалтыг орон нутгуудад хуваарилах цаг хугацааг тодорхой болгох, аймгуудад үйл ажиллагаа явуулж байгаа МСҮТ-ийн үйл ажиллагааг сайжруулж, аймагтайгаа уялдаа холбоотой ажиллуулах зэрэг асуудлуудыг тавьж байлаа. Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
санжмятавын томилгоо гэж туршлагагүй орон нутгийн онцлогийг мэдэхгүй хүмүүс томилогдож байгаа болохоор ажилгүйдэл буурна гэж юу л бол. тэгээд ч хүнээ өөрөө дангаар нь мэдэж томилчихоод ажлыг нь засаг дарга нар хийнэ гэж юу байхав дээ.
2013-01-22