Ажлын хэсгүүд хуралдана

img

АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХУРАЛДААН: 01 дүгээр сарын 21-ний Даваа гарагт: · Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд; · Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд; · Үндэсний олон нийтийн радио, телевиз дээр зарим хуулийн хэрэгжилттэй танилцах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд; · Шүүх байгуулах тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд. Жич: Хууль зүйн байнгын хороо, Авлигатай тэмцэх газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран зохион байгуулах “НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилт Монголд” сэдэвт хэлэлцүүлэг 01 дүгээр сарын 22-ны Мягмар гарагийн 14.00-18.00 цагт “Б” танхимд.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ