Дэлхий дахинд өнгөрөгч долоо хоногт
Өнгөрсөн долоо хоногт дэлхий нийтийн анхааралд байсан үйл явдлуудын тоймоос хүргэж байна. Нэн түрүүнд улс төрийн үйл явдлуудаас АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөсөн мэдээлэл олон улсын сонирхлын татсан юм. Хэдийгээр иргэдтэйгээ мэндчилж олон нийтийг хамарсан ёсолгоо болоогүй ч албан ёсоор заасан хугацаат өдрөө ийнхүү хувийн ёсолгоогоо хийсэн юм. Харин АНУ-ын орон нутгийн цагаар өнөөдөр албан ёсоор олон нийтийн өмнө тангаргаа өргөх юм.
Түүнчлэн Ойрхи Дорнодын хурцадмал байдлын тухай ч шинэ мэдээллүүд орж ирсээр байлаа. Мөн АНУ-д үйлдвэрлэдэг “Дримлайнер” онгоцыг түр хугацаанд нийлүүлэхийг зогсоосон байна. Эдгээр болон бусад мэдээллийг эхээс уншина уу.
Барак Обама Жо Байден нар хувийн тангаргаа өргөлөө
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн ням гаригт хоёр дахь удаагаа ерөнхийлөгчийн тангараг өргөх хувийн ёслолоо гүйцэтгэлээ. Тэрбээр энэхүү ёсолгоог Цагаан ордны хөх танхимд үйлдсэн юм. Уг арга хэмжээнд төрийн тэргүүн, дэд ерөнхийлөгч мөн гэр бүлийнхэн нь, аппаратынх нь зарим ажилтнууд оролцсон байна.
Сэтгүүлчдээс зөвхөн хэвлэлийнх нь асуудал хариуцсан хүн байлцжээ. Гэхдээ албан ёсны тангараг өргөх арга хэмжээ даваа гаригт буюу өнөөдөр болох юм. Энэ нь Үндсэн хуулинд заагдсан ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болох нэгдүгээр сарын 20-ны өдөрт ням гариг таарсантай холбоотой. Ням гаригт шүүх зэрэг албан ёсны байгууллагууд амардаг учир ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол явагддаггүй. Иймээс энэ удаад Обама тангаргаа хоёр дахин өргөх ёстой болж байна.
Өнөөдрийн ёслолын арга хэмжээ явагдах Конгрессийн байрыг чимэглэн, Цагаан ордон Капитолын толгойн орчмын гудамжуудад олон хүнтэй, хаа сайгүй Обамагийн зурагтай зурагт хуудсууд барьсан хүмүүсээс эхлээд хот хөл хөдөлгөөнтэй байна.
Шинзо Абэгийн анхны айлчлал Азийн орнуудаас эхэллээ
Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ гадаад улсад хийх анхны айлчлалаа өмнөд Азийн гурван орноос эхлүүлэхээр болов. Айлчлал хийх орнуудад Вьетнам, Тайланд болон Индонези улсууд орсон байна. Тэрбээр энэ айлчлалаа дөрвөн өдөрт хийхээр болсон тухай тус улсын Гадаад хэргийн сайд мэдээлсэн юм.
Ерөнхий сайд Шинзо Абэ айлчлалын хүрээнд дээрх гурван орны төрийн тэргүүд болон ерөнхий сайд нартай уулзаж, худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцсан юм. Түүнчлэн Вьетнам болон Индонез улстай улс төрийн болоод батлан хамгаалах салбарын хөгжлийн тухай голчлон хэлэцэнэ.
Шинжээчдийн зүгээс Шинзо Абэгийн айлчлалыг Хятад болон тус улсын хооронд дэгдээд буй арлын маргаанд бусад улсуудаас тусламж, дэмжлэг олох зорилготой гэсэн таамаглал дэвшүүлээд байна.
Энэтхэгт дахин бүлэглэн хүчиндсэн хэрэг гарав
Энэтхэгийн хойд хэсэгт орших Пунжаб мужид нэгэн эмэгтэйг хэсэг бүлэг залуус хүчирхийлсэн аймшигт хэрэг давтагдсан. Цагдаа нар хэрэгт холбогдсон долоон этгээдүүдийг баривчлаад байна.
Гэртээ харихаар автобусанд суусж явсан 29 настай бүсгүйг автобусны жолооч, түүний туслах нар буух ёстой буудалд нь буулгалгүй авч явсаар хотоос холгүйхэн газарт аваачиж, бусад таван хүний хамт шөнийн туршид хүчирхийлж, өглөө нь амьдардаг тосгоных нь ойролцоо орхиод явсан байжээ. Энэ хэрэг явдал баасан гаригт болсон юм. Хохирогч эмэгтэй автобусанд ганцаараа явж байгаад зэрлэг этгээдүүдийн гарт ийнхүү өртжээ.
Ийм төрлийн хэрэг гараад удаагүй байхад дахин энэ мэт хэрэг гарч байгаад энэтхэгчүүд түгшүүртэй байна. Хэрэг үйлдсэн этгээдүүдийн нэг нь түрүүчийн долоо хоногт есөн настай охины амийг егүүтгэсэн хэмээн сэжиглэгдэж байсан хүн байжээ.
Боинг “Дримлайнер”-ыг нийлүүлэхээ зогсоолоо
Өнгөрсөн лхагва гаригт Японы нисэхийн Эй-эн-эй компанийн “Боинг-787” нисэх онгоц Японы баруун нутгийн Такамацу хотын нисэх буудалд ослын буулт хийсэн. Нисэх онгоцонд утаа гарснаас ийнхүү зогсоох болсон юм. нисэхийн компаниудын мэдлийн “Дримлайнер”-ын онгоцууд Японд эвдрэл саатал учирсан тохиолдол ийнхүү долоо дахин давтагджээ. Үүнтэй холбогдуулан “Боинг” корпораци зорчигч тээврийн “Боинг-787” нэн шинэ нисэх онгоцуудад сүүлийн үед гарсан гэмтлийн шалтгааныг тодруулах хүртэл энэ нисэх онгоцыг захиалагчдад нийлүүлэхийг зогсоогоод байна. “Боинг”-ийн албан ёсны тиөлөөлөгч Марк Биртель баасан гаригт ингэж зарласан юм.
“Боинг-787”-г үйлдвэрлэсээр байгаа, гэвч аккумуляторт гарсан асуудлыг шийдвэрлэх бидний хувилбарыг АНУ-ын нисэхийн удирдах газар (НУГ) сайшаах хүртэл бид ийм нисэх онгоцыг захиалагчдад өгөхгүй” гэж тэр хэлсэн байна.
Сирид их сургууль руу халдав
Сирийн хоёр дахь томоохон хот болох Алеппо хотын их сургууль руу халдаж 80 гаруй хүний амийг хөнөөсөн гэсэн харамсалтай хэрэг болсон байна. Харин халдлагад 160 гаруй хүн өртөж хүнд хөнгөн гэмтэл авч эмнэлэгт хүргэгджээ.
Халдлага Алеппо хотын их сургуулийн Барилгын факультетыг бараг бүхлээр нь дэлбэлж орхисон юм. Халдлага явагдах үед сургуулийн эхний улирлын шалгалтууд явагдаж байжээ. Энэ мэдээллийн дагуу Сири дэх Хүний эрхийг хамгаалах байгууллагынхан нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан байна.
Халдагад зөвхөн сургуулийн барилга өртөөд зогсоогүй. Гудамжинд байсан машинууд дэлбэр оюутнуудаас гадна энгийн иргэд ч олноор амь насаа алджээ.
Хоёр жил шахам үргэлжилж байгаа Сирийн засгийн газар, босогчдын хооронд үүссэн энэ дайнд нийслэл Дамаск болон Хама, Алеппо хотууд хамгийн их өртөж байгаа юм. Энэ хугацаанд амиа алдагсдын тоо аль хэдийнэ 60 мянга гарчихаад байгаа. Сургуульд халдсан халдлагтай төстэй халдлагууд олноор гарсаар байгаагийн дээр Сирийн засгийн газраас босогчдын эсрэг пуужин харваж үйл олноор нь усгасаар байгаа юм.
Египетэд орон сууцны барилга нурж 25 хүн амь насаа алдлаа
Египетийн хоёр дахь том хот болох Александр хотод орон сууцны барилга нурж 25 хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Олон тооны иргэд гэмтэж бэртсэн байна.
Нурсан байшин есөн давхар бөгөөд хараахан нурах болсон шалтгааныг тогтоогоогүй байна. Гэхдээ нурсан барилга тун ч чанар муутай байсан тухай оршиг суугчид хэлж байгаа. Орон сууц барилгын чанарын стандартын дагуу баригдаагүй болохыг мэргэжлийн байгууллага ч дүгнэн хэлж байгаа юм. Иймэрхүү төрлийн барилгууд Египетэд тун цөөхөн байдаг. Үлдсэн цөөн хэдэн барилгыг яаралтай шинжилж нурах аюултай байгаа эсэхэд шалгалт хийхээр болсон байна. Александр хотод гэхэд л таван жилийн өмнө баригдсан яг ийм төрлийн 24 барилга байгааг албаны эх сурвалж мэдээлж байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ