17 тэрбумын утаагүй түлшний үйлдвэр “туршилтын туулай” болжээ

img

Улаанбаатар хотын утаа хэрээс хэтэрч Утаанбаатар болсоор удаж байна. Энэ л ажлын хүрээнд 2008 онд хамтарсан Засгийн газрыг байгуулагдсаны дараа дээрх асуудлыг хөндөж улмаар Хоёрдугаар цахилгаан станцын буурин дээр 2010 онд шингэн шилний үйлдвэрийг гурван тэрбум төгрөгөөр босгож, дэргэд нь утаагүй түлш буюу хагас коксжсон нүүрсийг боловсруулах үйлдвэр байгуулагдсан билээ. Утаагүй түлшний үйлдвэр барих тендерийн 17 тэрбум төгрөг ямар ч асуудалгүй “Аморе интернэшнл” ХХК-ийн ерөнхий захирал Г.Баатарсүрэнгийн халаасанд орох нь тэр. Тухайн үед ямар ч тендер шалгаруулалгүйгээр тус компанид үлэмж хэмжээний мөнгийг өгсөний цаад нууц ноёнтон нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан Ч.Хүрэлбаатар байжээ. Тэрбээр УИХ-ын экс гишүүн “Алимаа” хочит Ц.Батбаяртай энэхүү тендерийн асуудлаас болж улайм цайм УИХ-ын чуулганы танхимд “би чи, гахай, нохой” дээрээ тулж байсан юм. Ийнхүү хэрэлдэж байсны цаад учир нь ердөө л экс гишүүн Ц.Батбаяр тэрхүү 17 тэрбумыг өөрийн талын компанид өгөх санаа байж. Гэтэл төсвийн тэр их мөнгийг залгисан “Аморе интернэшнл”-ийн захирал Г.Баатарсүрэн гэгч ОХУ-ын нэр бүхий компанийн лабораторийн шатанд явж байсан төслийг шуудхан туршилт хийх маягаар Монголд авчирч улсын мөнгөөр тоглосон ч амжилтад хүрсэнгүй. Өдгөө утаагүй түлшний үйлдвэрийн зуух нь бохирдож, хар утаа, хөө тортог хаях болсон тул энэхүү төсөл тэр чигээрээ орвонгоороо эргэхэд хүрэв. Хамгийн инээдэмтэй бөгөөд эмгэнэлтэй зүйл нь уг үйлдвэрийн хатаагч нь Оросынх, бутлагч, хэвлэгч, холигч зэрэг төхөөрөмж нь Хятад улсад үйлдвэрлэгдсэн ийм л нэгэн эвлүүлдэг тоглоом шиг үйлдвэр өнөөдөр бидний халааснаас гарсан 17 тэрбумаар баригдаж, агаарт замхран одохоос наахнуур байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Эдгээр нехдыг шалгах еренхийлэгчээ сонгое
2013-06-02
ooooooooooo:
enhbayar.muu.enhbayrdaa
2013-02-27
Enhbayariin derged yu ch bish uchir shalgahaa zogsoo baritsaj baina. hehehe
2013-01-22
toogii:
heterhii sudalgaagui yum hiih yum daa, uneniig helehed hyatadad mash sain iim uildveruud baidag, tom zeregleliin uildveruuded ugsardag, manaihan zugeer neg chenj zuuchlagch maygiin humuuuseer uildveree hailgadag uchir taaruuhan duuriamal muu uildverees hyamd yum oruulj ireed baigaa yumaa, ternees bish mash sain uildveruud baidag yum. teriign meddeg sudaldag bidniigee hezee neg toodog boloh yum bgaan
2013-01-21
энхбаяр юу ч биш юм бна даа
2013-01-21
Enhbayariin derged yu ch bish uchir shalgahaa zogsoo baritsaj baina. hehehe
бас хүрэлбаатарийн бямбацогт гишүүнтэй нийлж авсан эрчим хүчний мөнгө
2013-01-21
chadahgui:
ta nar yahiin .yay ch gesen yaaj ch CHADAHGUI
2013-01-21
zochin:
iim zawai umnuudaa namaas zailuulaach
2013-01-21
BAATARSUREN naad nokhriin chin ahtai neg angiin 2. naadah chin 10%-iig ni gartsaagui avch idsen daanch chuulgan deer ikh ulairaad baisan yum.BAATARSUREN haadhiin chin songuuliin zardaliig gargasan gesen.
2013-01-21
ene muu luivarching sain shalgah heregtei
2013-01-21
UBS bas ubs
2013-01-21