
Зар сурталчилгааны тухай хуулийг удаа дараа зөрчин олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр архины зар сурталчилгааг түгээсэн “Жем Интернэшнл” ХХК-ийн архины үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг хоёр сарын хугацаатайгаар түдгэлзүүлэхээ ШӨХТГ-аас мэдэгдсэн юм. Тэгвэл өнөөдөр 12.00 цагаас Жем интернэшлийн архины үйлдвэрийг лацдах бөгөөд хууль зөрчсөн үйлдлийг нь илрүүлж, удаа дараа торгосон аж. Эцэст нь тус үйлдвэрийг лацдах болсон нь хууль хэрэгждэг гэдгийг батлан харуулж, олон нийтэд харуулах цаг болсон хэмээн ШАХТГ-аас үзжээ.
Эргэн сануулахад, ШӨХТГ-ыг Зар сурталчилгааны тухай хуулийг хэрэгжүүлэх явцад архи, согтууруулах төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд удаа дараа хуулийг зөрчлийг гаргаж байсан бөгөөд тухай бүрд сануулах, торгох арга хэмжээг авч байсан аж. Тус компанийн хувьд 2012 оны арваннэгдүгээр сард хууль бус зар сурталчилгааг явуулсан бөгөөд тухайн үед сануулаад өнгөрсөн. Гэтэл өнгөрсөн шинэ жилийн үеэр уг хууль бус зар сурталчилгааг дахин явуулсан учир архины үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг нь түр хугацаагаар түдгэлзүүлэхээр боллоо.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ