Хөлбөмбөг: Энэ зун чөлөөт агент болох тоглогчид

img

Хөлбөмбөг сонирхогчиддоо зориулж энэ зун чөлөөт агент болох шилдэг тоглогчдыг танилцуулж байна. Эдгээр тоглогчдын дийлэнхи нь 30 гарсан тоглогчид байгааг анзаарсан байх. “Юнайтед” өөрсдийн ахмад тоглогчид болох Р.Гиггз, П.Скоульз нарт жилийн хугацаатай гэрээ санал болгосон бол Р.Фердинанд улирал дуусгаад багаа орхиж, АНУ – д карьераа үргэлжлүүлж магадгүй байна. А.Аршавины хувьд түүнийг Дик Адвокатын “ПСВ Эйндховен” – д очино гэсэн яриа яваад байгаа. Италийн “Ювентус” өвлийн цонх хаагдахаас өмнө Ф.Льорентег өөрийн болгохоор нилээд эрчимтэй ажиллаж байгаа гэсэн мэдээ байна. “Россонери”-чууд багаа залуужуулах бодлоготой ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн улиралд А.Неста, К.Зеедорф, А.Пирло, Ж.Гаттузо нарын туршлагатай тоглогчдоо хадгалж үлдээгүй явуулсан. Энэ улиралд санасан хэмжээндээ тоглож чадахгүй байгаа нь үүнтэй холбоотой байж ч магадгүй юм. Тэд энэ удаа ч гэрээ нь энэ зун дуусах өөрсдийн 4 тоглогчтойгоо гэрээгээ сунгах талаар санаачлага гаргахгүй байна.

Тоглогчдын нэрс

Баг

Улс

Амплуа

Нас

1 Рио Фердинанд Манчестер Юнайтед Англи Хамгаалагч

34

2 Пол Скоулз Манчестер Юнайтед Англи Хагас хамгаалагч

38

3 Гайан Гиггз Манчестер Юнайтед Англи Хагас хамгаалагч

39

4 Андрей Аршавин Арсенал Англи Хагас хамгаалагч

31

5 Флоран Малуда Чэлси Франц Хагас хамгаалагч

32

6 Коло Туре Манчестер Сити Кот-д’Ивуар Хамгаалагч

31

7 Уилъям Галлас Тоттенхэм

Франц

Хамгаалагч

35

8 Рикардо Карвалью Реал Мадрид

Португал

Хагас хамгаалагч

34

9 Тиагу Мендеш Атлетико Мадрид

Португал

Хагас хамгаалагч

31

10 Давид Альбелда Валенси Испани Хагас хамгаалагч

35

11 Фернандо Льоренто Атлетик Бильбао Испани Довтлогч

27

12 Даниель Ван Бюитен Байерн Бельги Хамгаалагч

34

13 Себастьен Кёль Борусси Дортмунд Герман Хагас хамгаалагч

32

14 Симон Рольфес Байер Леверкузен Герман Хагас хамгаалагч

30

15 Вальтер Самуэль Интер Аргентин Хамгаалагч

34

16 Кристиан Аббъяти Милан Итали Хаалгач

35

17 Даниель Бонера Милан Итали Хамгаалагч

31

18 Массимо Амброзини Милан Итали Хагас хамгаалагч

35

19 Матье Фламини Милан Франц Хагас хамгаалагч

28

Б.Оргил

СЭТГЭГДЭЛ БИЧИХ