
МАХН болон төрийн бус байгууллагууд хамтран өвөлжилт хүндэрсэн аймгуудад туслах “Сэтгэлийн дэм” аян өрнүүлээд байгаа билээ. Тус аяны хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдээр рок поп, нийтийн дуучдын хамтарсан тоглолт “UB palace”-ын концертын их танхимд болж өнгөрлөө.
Энэ жил нэлээд хатуу өвөл болж байгаа. Цас ихтэй аймаг, сумдад зуд нүүрлэж малчидад нийслэлчүүд бидний сайхан сэтгэлийн тусламж хэрэгтэй байгаа. 15 аймагт өнөөдөр байдал хүнд байгаа гэсэн мэдээллийг Онцгой байдлын газраас өгч байгаа бөгөөд тэдгээр аймгуудад тусламжийн гараа сунгах хүсэлтэй 3 мянга гаруй хүн “Сэтгэлийн дэм” аянд нэгдэж амралтын өдрүүдийг “UB palace”-ын концертын их танхимд рок поп, нийтийн дуучидтайгаа хамт өнгөрүүлсэн юм. МАХН-аас зохион байгуулж байгаа “Сэтгэлийн дэм” аян үргэлжилсээр байна.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ