Архангайн эхчүүд суулт хийх гэнэ

img

Шоронд ял эдэлж байгаа хүмүүс ч эрхээ эдлэх эрхтэй. Гэтэл эмнэлгийн тусламж авч чадахгүй амь насаараа хохирч байгаа хүмүүс цөөнгүй. МАХН-ын дарга Н.Энхбаяр болон эмнэлгийн тусламж авч чадахгүй байгаа хүмүүсийн эрхийн төлөө одонтой ээжүүд өлсгөлөн суулт зарлаж эхэлсэн. Тэгвэл Н.Энхбаярын төрсөн нутаг буюу  Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 18 эхчүүд ч мөн суулт хийж эхэлсэн байна. Тэднийг дэмжин болон бусад сумдаас ч мөн эхчүүд нэгдэж байгаагаа илэрхийлээд байгаа гэнэ. МАХН-ын дарга Н.Энхбаяр болон бусад эрх нь зөрчигдөж байгаа хүмүүсийн төлөө ийнхүү сууль, өлсгөлөн зарлаж байгаа хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Биеэр суултад оролцож чадахгүй ч зуу зуун эхчүүд нэрээ өгч хүний эрхийг дээдлэхийг уриалж байгаа ажээ. Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

VXVX:
ter odoo yu hij baisiin nutagtaa nutag n arhangai gej sonsson bolohoos bish ochij baina gej sonsoochguin baina uhcheesei
2013-07-20
za boliosoi dandaa ah duu nar ni l b.a sh dee abgai naraa naad hodoodoo shar tostoi boobnoosoo salgaa olsoj baigaad hodoonii ulaan boobnuudaa he he he
2013-01-21
Ану:
Ээ одоо болимоор юмаа. 2008 оны 7-р сарын 1-нд болсон үймээний үеэр олон гэм буруугүй залуус хоригдож эмнэлгийн тусламж авч чадахгүй байхад энэ ээжүүд хаана байсан юм бэ? Тэднийг өмгөөлж дуугарсан ээж бий билүү?
2013-01-21
munguur ulsgulun zaradag chihi ardchilsan namiin arga shdee
2013-01-21