
АНУ-ын Нью-Мексико мужид 15 настай хүү галт зэвсэг ашиглаж таван хүний аминд хүрсэн хэрэг гарчээ. Амиа алдсан хүмүүсийн гурав нь бага насны хүүхэд байсан байна. Хэрэг үйлдсэн 15 настай хүүг баривчилсан бөгөөд одоо хэрэг явдалтай холбоотой мөрдөн байцаалт явуулж байгаа аж.
Өнгөрсөн бямба гаригийн орой болсон уг хэргийн хохирогчдыг ням гаригт гэртээ нас барсан байхыг олжээ. Хүүг энэ хэргийн ганцаараа үйлдсэн гэдэгт цагдаа нар итгэлгүй байсан бөгөөд энэ хэрэгт холбоотой этгээдийг Грег Грейго гэгч хэмээн үзэж байгаа юм. Тэрбээр 13 жил шоронд сайн дураараа номлогч хийсэн нэгэн аж.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ