Өнөөдөр дэлхийд: Дэлхийн анхны атомын шумбагч хөлөг онгоцыг усанд тавьжээ

img

1954 оны нэгдүгээр сарын 21-нд  америкийн Коннектикут муж улсын Гротоны хөлөг онгоцны үйлдвэрээс дэлхийн анхны атомын шумбагч хөлөг онгоц гарчээ. Жюль Вернийн “Усан доогуур хорин мянган бээр” романы “Наутилус” хөлөг онгоцны нэрээр уг шумбагч хөлөг онгоцыг нэрлэсэн юм. 97 метр урт, 8,2 метр өргөн энэ шумбагч хөлөг онгоц 4092 тонн усны түрцтэй байсан байна. Шумбагч хөлөг онгоц дээш гаралгүйгээр америкчуудын хувьд хамгийн удаан хугацаагаар усан дор байж,  усан дор 20 хүртэл үзелийн хурдтай явж байжээ. “Наутилус” шумбагч хөлөг онгоц нь 1958 оны наймдугаар сарын 3-нд Арктикийн мөсөн доогуур Умард туйлаар явж өнгөрсөн анхны шумбагч хөлөг онгоц болсон байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ