
2014 онд Сочи хотод болох өвлийн олимпийн наадмын хамгийн үнэтэй тасалбар нь 40 мянга, харин хамгийн хямд нь 1 мянган рубль байна гэж “Известия” сонинд бичжээ.
Учрыг мэдэх хүний хэлснээр, Орос улс наадмын тасалбарын худалдаанаас 6 тэрбум гаруй рубль олж болох ажээ.
Хоккей, уран гулгалтын тэмцээн хамгийн үнэтэй байхаар байна. Хоккейчдын шувтаргын тэмцээн үзэхийг хүсч байгаа үзэгчид 7-40 мянга хүртэл рубль төлөх хэрэгтэй болж байна. Харин уран гулгалтын тэмцээнийг 1,5-23 мянга хүртэл рублиэр үзнэ.
Сочийн олимпийн наадам хоёрдугаар сарын 7-23-нд болох юм.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ