“Жем интернэшнл”-ийн архины үйлдвэрийг лацдав
Зар сурталчилгааны тухай хуулийг удаа дараа зөрчин олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр архины зар сурталчилгааг түгээсэн “Жем Интернэшнл” ХХК-ийн архины үйлдвэрийг хоёр сарын хугацаатайгаар лацдав. Өмнө нь тус компанийн архины үйлдвэрийн хууль зөрчсөн үйлдлийг нь илрүүлж, удаа дараа торгосон боловч тодорхой үр дүнд хүрээгүй аж. Тиймээс өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас “Жем интернэшл”-ийн архины үйлдвэрийг лацдах арга хэмжээ авлаа. Тус байгууллагын тусгай зөвшөөрлийг ийнхүү хоёр сарын хугацаатай түр түтгэлзүүлсэн бөгөөд тэд энэ хугацаанд гаргасан зөрчил дутагдалаа арилгах үүрэгтэй гэнэ. Мөн аливаа гаргасан шийдвэр хууль дүрмийн дагуу хэрэгждэг гэдгийг бусад аж ахуйн нэгжүүд анхаарах ёстой хэмээг ШӨХТГ-аас мэдэгдлээ.






П.Наран
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ