
Английн нийслэл Лондон хотын Хитроу төв нисэх онгоцны буудал болон Парис хотуудад цаг агаарын таагүй байдлаас болж олон тооны нислэгүүд цуцлагдаж байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт нислэгийн 40 гаруй хувь нь цуцлагдсан аж. Энэ байдлаараа цаг агаар таагүй хэвээр байвал энэ долоо хоногийн эхний нислэгүүд ч мөн цуцлагдах нь гарцаагүй хэмээн орон нутгийн цаг агаарын албанаас мэдээлжээ. Хитроу онгоцны буудлын мэдээлж буйгаар европ руу чиглэсэн 1300 нислэг энэ өдрүүдэд цуцлагдсан байна. Энэ нь 2010 оноос хойш хамгийн олноороо цуцлагдсан тохиолдол болжээ. Өнөөдрийн байдлаар цаг агаарын төлөв сайжирч байгаа учраас зарим нислэгүүдийг нисгэж эхэлсэн байна.
Их хэмжээний цас орсноос хотын гудамж талбай ч цасанд хучигджээ. Ихэнх нутгуудаар 10 см орчим цасан бүрхүүл тогтсон бөгөөд зарим хэсгээр замууд боогдсон байна. Хотын замуудын цасыг цэвэрлэх ажил өрнөж байгаа бөгөөд энэ ажилд 130 машин ажиллаж байгаа аж.
Энэ цасан шуурга Францын зарим хэсэгт тун хүнд байдал үүсгээд байгаа юм. Одоогийн байдлаар 25 мянган айл өрх тог цахилгаангүй болжээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ