
Сар шинийн баярыг угтан замын хөдөлгөөнийг сайжруулах талаар авах арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газраас маргааш олон нийтэд танилцуулахаар болжээ. Цагаан сарын өмнөх хоёр долоо хоногийн бямба, ням гарагт улсын дугаарын тэгш, сондойгоор ялгаж автомашинуудыг замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарах гэж байгаа юм байна.
Тодруулбал, энэ сарын 26, ирэх сарын 2-ны бямбад тэгш, энэ сарын 27, ирэх сарын 3-ны ням гаригт сондгой дугаараар төгссөн автомашин хөдөлгөөнд оролцохгүй юм байна. Энэхүү хязгаарлалт нь зөвхөн сар шинийн өмнөх хоёр долоо хоногийн бямба, ням гарагт үйлчлэх юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ