Такси үйлчилгээний компанийн удирдлагуудтай уулзав

img

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт нийтийн тээвэр тэр дундаа такси үйлчилгээний компаниудтай холбоотой гомдол санал их ирдэг байна. Үүнтэй холбогдуулан ШӨХТГ-аас нийслэл хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа такси үйлчилгээний 16 компанийн захирлуудтай уулзалт зохион байгуулан тулгамдсан асуудлын талаар санал солилцжээ. ШӨХТГ-ын зүгээс үйлчилгээнд явж байгаа такси нь хэрэглэгчээ хүндэлдэггүй, тоолуурын заалт илүү гардаг, 1950 утсаар такси захиалахад цагтаа ирдэггүй мөртлөө утасны мөнгө төлдөг, үнэ өндөр байна гэх гомдол байнга гарахаас гадна такси компани болгоны таксины өнгө өөр байгаа нь хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байгаа учраас үүнийг цэгцэлж нэгдсэн нэг өнгөтэй болох боломж байгаа талаар ярилцсан байна. Харин такси үйлчилгээ үзүүлдэг компаниуд таксины өнгийг солиход хөрөнгө мөнгө их шаардах ажил учраас саналыг хүлээж авах боломжгүйгээ илэрхийлсэн байна.Энэ удаагийн уулзалтаар харилцан санаа бодлоо солилцон төрийн зүгээс такси үйлчилгээнд тавьж байгаа шаардлагыг хүлээн авах, өөрсдийн компанийн зүгээс хэрэглэгчийн эрхийг дээдлэн гомдол саналыг барагдуулан ажиллахаа уламжилжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hvmvvseí bitgíí takcíínd syy 1 egneegeer bus yawj bgaa sh dee tegeed ene takxíín jooloochyyd shyyd vnee nemdeg sh dee
2013-01-22
журжин:
Тэр 1950 гэдэг чинь ёстой мөнгө саадаг балай нусгай дугаар юм билээ. Такси дуудах гэхээр байжий" гэж уяж байгаад арай гэж нэг юм таны захилгыг авлаа 5 мин-ын дараа очно гээд алга болчихдог. Хэрэнлэгчдийг хохироодог ийм юмнуудад авах арга хэмжээ гэж байна уу?
2013-01-21
hvmvvseí bitgíí takcíínd syy 1 egneegeer bus yawj bgaa sh dee tegeed ene takxíín jooloochyyd shyyd vnee nemdeg sh dee
аргагүй шдээ бензины үнэ нэмэгдсэн тэгээд энэ аймаар түгжрэл дотор хэн ч гэсэн талхны мөнгөө олохоо бодийшдээ солонгост бол такси хамгийн багадаа л 10,0 мянга шдээ манайхан арай даварч байгаамдаа
2013-01-21
argagui shde:
zass
2013-01-21
аргагүй шдээ бензины үнэ нэмэгдсэн тэгээд энэ аймаар түгжрэл дотор хэн ч гэсэн талхны мөнгөө олохоо бодийшдээ солонгост бол такси хамгийн багадаа л 10,0 мянга шдээ манайхан арай даварч байгаамдаа