
Олон улсын валютын сангийн экс тэргүүн Доминик Стросс-Кан зочид буудлын үйлчлэгч Нафиссату Диаллод 1.5 сая долларын нөхөн төлбөр өгсөн байна. Талууд зөвшилцлийн гэрээ байгуулсан бөгөөд ийм хэмжээний нөхөн төлбөр авбал Диалло Стросс-Каны эсрэг иргэний хэрэг үүсгэхээс татгалзах болсон юм. Энэ мөнгөний 30 орчим хувийг нь Диалло өөрийн өмгөөлөгчдөд өгөх аж.
Өнгөрсөн оны 12 дугаар сард тэд ийм зөвшилцлийн гэрээ байгуулсан бөгөөд 2011 онд Диалло бүсгүй Стросс-Каныг хүчин хийхийг завдсанд буруутгасан билээ. Улмаар улс төрч эрд эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Олон улсын валютын сангийн тэргүүн өөрийн бурууг хүлээгээгүй ч томоохон шуугиант хэрэг дэгдсэн тул албан тушаалаа орхиход хүрсэн юм. Хожим нь хавтаст хэргийг хаажээ. Мөрдөн байцаагчид Диаллогийн үгэнд эргэлзэж эхэлсэн аж.
Эрүүгийн хэргийг хаасны дараа Диаллогийн өмгөөлөгчид эд материалын нөхөн төлбөр олгохыг шаардан шүүхэд иргэний нэхэмжлэл гаргасан билээ. Түүнийг нь 2012 оны гуравдугаар сард авч хэлэлцжээ. Ингээд талууд удтал шүүхдэлцсэний эцэст 11 дүгээр сард асуудлыг хоорондоо зохицохоор болсон юм.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ