Хугарсан ясыг наах чадвартай цавууг бүтээв

img

Шведийн эрдэмтэд хугарсан ясыг наах чадвартай цавууг бүтээжээ. Энэ нээлтийг Стокгольм хотод байрладаг Эзэн хааны технологийн хүрээлэнгийн ажилтнууд хийсэн байна. Энэ бүтээл дээрээ тэд сүүлийн 14 жилийн туршид ажилласан бөгөөд өдгөө олон нийтэд танилцуулахад бэлэн болов. Эмчлэх увдистай энэ цавууг хугарсан хэсэгт түрхээд галоген гэрлийн үйлчлэл дор хатахыг нь хүлээхэд л хангалттай. Хугарсан яс төлжиж ургангуут цавуу ууршиж алга болох бөгөөд тухайн хүний бие махбодод ямар нэг хор хохирол учруулахгүй гэнэ. “Энэ цавууг ашигласнаар бүтэн биений мэдээ алдуулалт хийх шаардлага үгүй болно. Тухайн хэсэгт л мэдээ алдуулалтыг хийнэ. Ингэснээр хагалгааны үргэлжлэх хугацаа багасах бөгөөд ямар нэг хүндрэл үүсэх магадлал буурна” гэж хүрээлэнгийн ажилтан профессор Ханс фон Хольст өгүүлэв. Түүнээс гадна энэ цавуу янз бүрийн төмөр хавтан, бэхжүүлэгчүүдийг ашиглах явдлыг халах юм. Хэрэв өмнө нь хугарсан ясыг эдгээх гэж гурван сар хүртэлх хугацааг зарцуулдаг байсан бол Шведийн эрдэмтдийн энэ шинэ бүтээл уг хугацааг 2-3 хоног болгож бууруулах аж. Цавууны хорт байдлыг нь шалгаад дараа нь түүнийг амьтад дээр турших гэнэ. Энэ цавууг хугарал эмчилдэг эмч нар энэ ондоо багтаан эмчилгээндээ ашиглаж эхэлнэ гэж эрдэмтэд найдаж байна. Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ