
Дуучин Кети Перри АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн үнэнч дэмжигч. Түүний кампанит ажил, шоу тоглолтуудад байнга оролцдог. Хамгийн сүүлд тэрээр Обамагийн тангараг өргөх ёслолыг угтсан арга хэмжээн дээр дуулсан юм. Кети Вашингтон хотноо болсон уг арга хэмжээнд АНУ-ын төрийн далбаагаар хийсэн мини даашинз өмсчээ. Улаан, цагаан, цэнхэр өнгө, жижиг однууд бас жижиг бортгон малгайгаар гоёсон байна.
Шинэхэн гоёл нь 50-иад оны загвартай бөгөөд үүнийг нь хормойн доод хэсгийн тууз, хүзүүний чимэг нь илтгэж байгаа юм. Түүгээр ч үл барам хумсан дээрээ америкийн далбаа зуруулсан байсан нь олны анхаарлыг ихэд татжээ. Кети Teenage Dream, Wide Awake, Part of Me дуунуудаараа үзэгчдэд бэлэг барьсан ажээ.
Мөн тоглолтын үеэр “Би Обамаг дахин сонгогдож байгаад баяртай байна” хэмээн хэлжээ. Энэ арга хэмжээнд цагаан ордны тэргүүн хатагтай Мишель Обама болон тэдний охид Мали болон Саша нар хүрэлцэн ирсэн байв.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ