Улаанбаатарт 11-13 хэм хүйтэн байна

img

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө голын сав газраар 20-25 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. 11-13 хэм хүйтэн байна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ