Хаалттай хөшигний завсраар

img

Солонгос эр эхнэр болгож авсан монгол эхнэрээ нүдэж, түүнийг нь өмөөрсөн монгол бүсгүй харь эрийн хутганы үзүүрт эндсэн хэрэг гарч, хэсэг шуугиад одоо намжив бололтой. Хорвоогийн алаг эрээнийг мартах нь жам юм хойно арга ч үгүй биз. Гэхдээ энэ бүхний эх үүсвэр болох хүн худалдаалах гэмт хэргийн тухай манайхан мартаагүй байнга ярьдаг. Дээр доргүй л ярих юм. Хууль эрх зүйн орчинг нь бүрдүүлээд орхихоор үзүүлээд өгнө гэсэн утгатай зүйлийг эрх мэдэл бүхий хүмүүс ярьсан харагддаг. Бид баярлаад л сууж байгаа.  Гэтэл энэ завсар юу болж байна вэ. Хүн худалдаалах гэмт хэрэг гэхээр баахан Цэцгээ, Дулмаа нарыг жагсааж байгаад шуудхан үнэ хаялцуулаад зарчихдаггүй нь тодорхой. Тиймээс наймаалдаг арга хэлбэр нь тун нууц. Тэр л нууц нүх сүвийг хаах хэрэгтэй гэсэн үүднээс  доорхи зүйлийг нийтэд хүргэх нь зүйтэй хэмээн үзсэн билээ. Өдгөө Өмнөд Солонгосын Сөүл, Тэжон, Булсан, Чүнчон гэсэн дөрвөн хотод солонгос иргэнтэй гэрээгээр гэрлэсэн 42 монгол бүсгүй амьдарч байна. Үндсэндээ гэрээ нэрийн дор худалдаалагдсан л бүсгүйчүүд шүү дээ. Тэд хэрхэн амьдарч, яажшуухан хүний нутагт болгож бүтэж явааг сонирхдог төр, засаг, төрийн бус байгууллага байдаг эсэхийг бүү мэд. Сайхан охид бүсгүйчүүд байв. Ар гэрээ тэжээх гэсэндээ л энэ бүхнийг нуруун дээрээ үүрч яваа гэнэн цайлган монголчууд. Бас тэдний хийсэн харанхуй сонголт. Бүх юм сайн сайхан байх болно гэсэн монгол хүний хэзээд юмыг өөдрөгөөр хардаг төрөлхийн араншингаар хийсэн сонголт байдаг. Гэвч нөгөө сайхан хүсэл мөрөөдөл нь талаар өнгөрч, эцэстээ хэн ч биш адгийн боол болж хувирдгийг нотлох жишээ олон байна. Тэд хав харанхуй агуй руу хэн миний гараас хөтлөн гэрэлтэй газар гаргах бол гэдэгтэй л адилхан алхаад орчихсон хүмүүс. Гэтэл агуйд юу ч таарч болно. Яагаад гэхээр гэрээгээр гэрлэж байгаа нөхрөөсөө огт өөр орчин нөхцөл, ёс заншил, хэл соёлтой. Нөгөөх нь ялгаагүй. Эдүгээ радио телевиз, FM радиогоор гадаадын тэр тусмаа Өмнөд Солонгосын иргэдтэй гэр бүл болоход найдвартай зуучилна гэсэн зарууд байнга явдаг. Тэгвэл чухамхүү энэ өгүүлбэрийн цаана хүн худалдаалах гэмт хэрэг л нуугдаж байгаа шүү гэдгийг хэлье. Мөн зөвхөн зараар гэрлэдэг гэж туйлшраад яахав. Манай охидууд найз нөхөд, эгч дүүсээрээ дамжуулан солонгос хүнтэй гэрлэх сонголтыг хийсээр байна. Зуучлалын албанд хандсанаас хойш 1-5 сарын дотор гэрлэдэг бөгөөд тэр хүнтэйгээ ганц хоёр удаа эсвэл огт уулзахгүйгээр шууд батлуулдаг. Хамгийн аюултай нь энэ. Хайр энэ тэр гэсэн ойлголт огт байхгүй шүү дээ. Манай охид бүсгүйчүүд 18-35 настай байдаг бол тэднийг сонгосон солонгосчууд 35-55 насныхан. Өөрсдөөс нь 15-25 насаар ах, мэргэжил, боловсролгүй, ихэнх нь хар ажилчид. Ингээд бүсгүйчүүдийн заримынх нь сэтгэгдлийг илүү үг нуршилгүйгээр толилуулъя. ...А охиныг Монголд ундааны үйлдвэрт ажилладаг байхад түүний төрсөн ээж, эгчтэй нь хамт зуучлах товчоонд бүртгүүлжээ. Гэтэл 21 настай дүүгийн зураг нь 36 настай Солонгос иргэнд таалагджээ. Ингээд гэрээний дагуу очжээ. Одоо тэрбээр гэрээнийхээ дагуу нөхрөөсөө алдаг оног 1500 доллар сар бүр гэрийнхэндээ явуулдаг, гэхдээ эгчдээ солонгос хүнтэй хэзээ ч сууж болохгүй шүү хэмээн үнэн голоосоо захижээ. Мөн ихэвчлэн гэртээ цоожтой байдаг тухайгаа ярьсан байна.     ...О-гийн нөхөр өөрөөс нь таван насаар ах. О хадам ээжийнхээ цайны газрын цалингүй ажилчин. Нөхөр нь 100 сая вонтой болчихоод танай Монголд очиж сайхан амьдарна гэдэг. Харийн хүний хоёр хүүхдийг гаргасан. Амиа хорлох гэж нэг удаа оролдсон. Ар гэрийнхэндээ мөнгө төгрөг явуулна гэсэн ойлголт байдаггүй. Байшингийн подвальд амьдардаг. Нөхөр нь боловсролгүй, амьдрах ухаанаар муу. ...С гэх охины сонголт бүр сонин. Түүний найз залуу гэрээгээр Солонгост ажиллахаар явжээ. Хойноос нь явах гэж нэлээд хөөцөлдсөн боловч виз нь гарахгүй болохоор найз залуугийнхаа зөвлөснөөр гэрээгээр гэрлэх нэгэн товчоонд бүртгүүлж, нээрээ ч виз нь тэр дороо гарсан байна. Ингээд Солонгост очмогцоо найз залуутайгаа хамт тэднийхээс оргохоор төлөвлөжээ. Гэтэл солонгос нөхөр нь түүнийг хаашаа нь ч гаргалгүй таг цоожилсон бөгөөд энэ хугацаанд “харласан” байсан найз залуу нь баригдан шууд Монгол руу ачигджээ.  Ингээд яах ч аргагүй байж байтал Монгол буцсан найз залуу нь удахгүй аав болох гэж буйгаа дуулгасанаар С-ийн хувьд өөр амьдрал нүдэнд нь харагдахаа больж, нэг ёсондоо сонголтгүй үлдсэн гэнэ. ...Ч 30 настай. Монголд хоёр хүүхэд нь бий. Суусан нөхөр нь түүнээс 10 орчим насаар ах. Монголд хоёр хүүхэдтэй гэдгээ нөхрөөсөө нуудаг. Амьдрал болж байна, ер нь гайгүй дээ гэв. Тэрбээр энэ амьдралдаа сэтгэл хангалуун байна. ...М охин Улаанбаатар дээд сургуульд сурч байсан. Хамаатан эгч нь солонгос иргэнтэй гэр бүл болсон бөгөөд М-ийн зургийг нөхрийнхөө найзад үзүүлнэ гэж авч яваад тун удалгүй үлгэрийн мэт амьдрал амалж хэдэн давхар хаус энэ тэрд амьдардаг эмч хүнтэй гэр бүл болгоно гэж хэлээд гэрлэлтэд бүртгүүлсэн юм байх. Сургуулиа ч төгсөөгүй охин хальт мульт солонгос хэл мэддэг учир шууд явжээ. Ингээд эмч хүнтэй гэрлэж байна даа гэж бодож байтал нөгөөх нь манайхаар бол түргэний эмнэлгийн жолооч хүн байсан байна. Тэрбээр өдөржин цогцос ийш тийш зөөдөг ажилтай. Тиймээс орой ихээхэн уур бухимдалтай ирж хэлэх хэлэхгүй үгээр доромжилно. Тэр ч бүү хэл гэртээ өөр хүүхэн авчирч хононо. Уурлахаар чи муу яадаг юм гээд огт тоохгүй. ...Э охин солонгос нөхөртэйгөө суугаад есөн жил болоод салсан. Одоо хоёр жил болж байгаа. Нөхөр нь бэлгийн гаж донтой болсон. Охиноо Монгол руу явуулчихаад өөрөө “хараар” ажиллаж байгаа. Хуулийн дагуу гэрлэж, мөн хуулийн дагуу салсан болохоор хүүхдийн тэтгэвэр авдаг. Тэрбээр өөр шиг нь гэрээгээр гэрлэх бодолтой байгаа охидод хэзээ ч битгий ийм сонголт хийгээрэй хэмээн захиад өөр үндэстэн чинь ядахдаа л сэтгэл санаагаа тайвширтал хэрэлдэж чаддаггүй гэлээ. Тэгвэл Ч бүсгүйн нөхөр 14 насаар ах. Түүнээсээ нэг хүүхэдтэй. Нөхөр нь машин засварын газар ажилладаг. Эхэндээ жигтэйхэн халамжтай байсан гэнэ. Ер нь эхний гурван жил хийсэн сонголтондоо сэтгэл дүүрэн байсан гэнэ. Харин сүүлдээ маш их архи уудаг болж, үе үе гар хүрдэг болсон байна. Одоогоор өөрт нь мөнгө байхгүй учир салаагүй, харин ийм боломж гармагц шууд сална гэжээ. Б...гэх охины хувьд өөрийн суусан нөхөр нь өмнө гэр бүлтэй байсан бөгөөд өмнөх эхнэрээсээ хоёр хүүхэдтэй хүн юм байна. Энэ талаар нь огт мэдэлгүй суужээ. Гэтэл одоо хадам, хуучин эхнэр, нөхрийн гурвалжин дөрвөлжин хэрүүлийн дунд маш бэрх амьдардаг байна. Тэрбээр анх хэл мэдэхгүй байхад амар байж, харин мэдээд юу гэж доромжилж байгааг нь ойлгоод ирэхээр үнэхээр зовлонтой гэжээ. А ...бүсгүй харьд очоод боол мэт болсон. Уг нь өөрөөс нь тав ах, хувийн үйлдвэртэй гэж зуучлагчид нь танилцуулж зураг хөргийг нь үзүүлээд Солонгос руу авч явсан аж. Очтол үзүүлсэн зургаас тэс ондоо хөгшин нөхөр зогсч байсан гэнэ. Мөн очсон цагаас нь эхлээд нөхөр, хадам эцэг, эх нь байнга дарамталж далайн эрэг дээр хүнд хүчир ажил хийлгэдэг. Тэрбээр энд зургаан жил болж байгаа.  Монголдоо очьё гэхээр ажил олдохгүй болохоор яалтай ч билээ хэмээн өгүүлсэн юм. Эцэст нь хэлэхэд энэ талаар БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ-ныхаа ажилтнуудад дуулгах гэтэл хоосон хаалга мөргөсөөр хоёр өдрийн дараа арайхийн бичиг хэрэг хариуцдаг хүнтэй нь уулзан учир байдлаа хэлвэл бидний зүгээс иймэрхүү бүсгүйчүүдийг хамгаалах ямар ч арга байхгүй, хүний хувийн амьдрал руу орох эрхгүй ээ гэсэн хариу өгөв. Мөн эндхийн монголчуудын амнаас зөвхөн оxид бүсгүйчүүд бус бас хүүхэд үрчлэх нэрээр, янз бүрийн аргаар хил давуулдаг бүлэг байдаг тухай ч хуучлана билээ. Энэ мэт асуудал бидэнд байна аа. Орос л гэхэд хүүхдээ гадаадынханд үрчлүүлэхийг хориглочих шив дээ. Б.Нарнаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yah gej solongos hvnteí syydag bnaaa ochij hyjaa solongos bh daa yahaw dee salaad eh orondoo ereh heregteí shdee
2013-01-23
зочин:
хуулийн байгууллагад хандаад нэмэргүйээ, энэ хүүхнүүд чинь хууль бусаар нууцаар худлаа бичигтэй яваад өгчихсөн хүмүүс шүү дээ, энэ бол тэдний сонголт
2013-01-23
adilaa:
er ni mash anhaarah estoi asuudal shvv dee toriin bauguulaguud ni tbb taigaa niileed sanaa taviad hiivel bno doo uul ni toriin zvgees hiij bgaa ajil gej bna uu ard irgedee zond ni haychihsan gadaadad bitgii hel eh orondoo bgaa ohid hvvhnvvdee hamgaalj chadahgvi bna shvv dee olnii nvdend il bgaa zviliig tor anzaarahgvi bgaa ni sohorsnii shinj shvv dee
2013-01-23
nice lady:
peeh chi hunii hohiig duuddag yamar tom hun be? chi uuruu alnaas turuugui l baihdaa.
2013-01-23
hohinee alaara amidragsad
2013-01-23
nice lady:
peeh chi hunii hohiig duuddag yamar tom hun be? chi uuruu alnaas turuugui l baihdaa.
dddd:
Хүний наймаа шү дээ. Гэхдээ Солонгосчууд манай дарга нарыг атгасан болохоор бид яаж ч чадахгүй ээ
2013-01-22
зочин:
хохичинэ гэдэг юм
2013-01-22
МОНГОЛЧУУД БИД ЦӨӨХҮҮЛЭЭ ШҮҮ, ЦУСАА ЦЭВЭР АРИУН ХАДГАЛАХ ЦАГ БОЛСОН.
2013-01-22
ENE YANHAN HUUHNUUD OORSDOO HAANA YU RUU YAVJ BGAAGAA MEDEJ BGAA L YANHNUUD SHT, HOHINO BAIHGUI UU, TANIHGUI HUN DEER OCHVOL SHUUD HAIRLAAD MONGOOR TSUTGANA GENE HAANA BDGIIN MUU BELEN MONGO HAISAN YANHNUUD
2013-01-22
ene medeelelig olond sain tsatsah heregtei ngoo fb ene tereer taraah heregtei medelelgui humus ih olon bn shude
2013-01-22
Huuliin baiguullga:
Ta ene medeellee huuliin baiguulagad uguuchee..........
2013-01-22
yah gej solongos hvnteí syydag bnaaa ochij hyjaa solongos bh daa yahaw dee salaad eh orondoo ereh heregteí shdee