Өнөөдөр попкорны төрсөн өдөр

img

Попкорн гэх эрдэнэ шишийн хөөсөнцрийг мэдэхгүй хүн гэж үгүй байх. Попкорн өндөр хэмд дэлбэрдгийг хэн анх мэдсэн нь тогтоогдоогүй. Балар эртний хүмүүс л гал түймрийн үеэр түүнийг мэдэж авсан байлгүй. Тааламжтай нөхцөлд эрдэнэ шишийн үр урт удаан хугацаанд хадгалагддаг. Перуд археологичдын хийсэн малтлага үүнийг гэрчилж байгаа юм. Тэдний нас нь мянгаас илүү жил ч гэсэн тэдний ихэнхийг попкорн хийхэд ашиглаж болохоор. Үрээс гадна уг малтлагаар попкорн хийх сав суулга олдсон байв. ХVI зууны эхээр Мексикийн хүн ам попкорныг хоол хүнснээс гадна үсний чимэг, зүүлт болгон хэрэглэж байжээ. Европчууд энэ хөөсөн хүнсийг зөвхөн 1630 онд мэдэж авчээ. Тэр жилийн яг энэ өдөр колончлогчид Кводекуайн омгийн удирдагчаас нэг уут попкорн бэлгэнд авсан байв. Түүнээс хоёр зууны дараа  Чарли Критоз гэдэг хүн попкорн бэлтгэх «Поппер» гэх машиныг бүтээжээ. Харин нилээд хожуу хүмүүсийн амтархан идэх дуртай попкорны үнэр эрүүл мэндэд хортой байж болох тухай мэдээлэл хэвлэлээр гарч шуугиулж байв. Дэлгүүрүүдээр зарагддаг шарах шүүгээнд халаадаг попкорноос үнэртдэг маслоны сайхан үнэр ихэнхдээ уушиг гэмтээж болохоор химийн бодистой байдаг байна. Диацетил хэмээх бодис нь пиво болон заримдаа маслонд ордог. Энэ бодисыг удаан хугацаанд их хэмжээгээр үнэрлэвэл бронхиолит хэмээх өвчнийг үүсгэх нийтлэг шалтгаан болдог байна. Өвчний үед хамар шуугитнах, хий ханиалга, ядарч сульдах, амьсгал давхцах гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Уушиг шилжүүлэн суулгах, эсвэл үхлийн ч аюулд хүргэдэг байна. Денверийн оршин суугч Уэйн Уотсон гэгч 59 настай эр арав гаруй жилийн турш өдөрт 2-3 уут халаадаг попкорн иддэг байжээ. Одоо түүний уушиг 53 хувийн л ажиллагаатай гэнэ. Гэхдээ тэрээр Gilster-Mary Lee корпораци, The Kroger, Dillon Companies корпорациудыг шүүхэд өгч, 7,2 сая ам.долларын нөхөн төлбөр авахаар болжээ. Сайн мэдээ нь 2008 оноос хойш гол попкорн үйлдвэрлэгчид диацетилийг ашиглахаа больжээ. Эх сурвалж: "ТВ7 хоног" сэтгүүл  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ