Хариуцлагагүй барилгын компаниас болж өрөөсөн нүдгүй болжээ

img

ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Тэсэрч дэлбэрэх бодисыг аюулгүй болгох бүлгийн дарга Н.Очирбат өчигдөр гэр бүлийнхнийхээ хамт хэвлэлийнхэнд хандсан юм. Тэрээр өнгөрсөн есдүгээр сарын 07-ны өдөр ангийн захирагч А.Батмөнхийн тушаалаар нийслэлийн Баянзүрх дүүрэг, Бөхийн өргөөний баруун урд байрлах лөрвөн давхар “Эрин" эмнэлгийн барилга дээр ажил үүргээ гүйцэтгэж явах үед ньхажуу талын “Баганат өргөө"  ХХК-ийн барьж буй барилгын 12 давхраас тулгуур төмөр унаж дух, нүүрний хэсэгт оносноос тархи болон нүүр хацрын яс бяцран маш хүнд гэмтэл аван гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Улмаар гурав хоног ухаангүй байж байгаад есдүгээр сарын 11-ний өдөр хагалгаанд орсон байна.

Эмч нарын ачаар түүний бие дээрдсэн ч эд, эс сэргээх эмчилгээг гадаадад хийлгэх шаардлагатай хэмээн зөвлөсний дагуу өнгөрсөн аравдугаар сард Бээжингийн Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлжээ. Одоогоор түүний баруун тархи хоёр газарт нөхөлт хийж дух ба хацар, хоёр нүдний аяга битүү хадалттай \төмөртэй \ зүүн нүд бүрэн хараагүй, баруун нүд тархины гэмтлээс болж хараа муудаж гэрэл ялгах төдий, үнэрлэх мэдрэхүй байхгүй,  хамрын ясны хугаралт хэвээрээ байгаа бөгөөд хөдөлмөрийн чадвараа 65 хувь алдсан гэсэн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтаас гаргасан байна. Хэвлэлийн хурлын үеэр хохирогч Н.Очирбат “Гэмтэл авсныхаа дараа таван сарын туршид Бээжин, Энэтхэгт хүнээс мөнгө төгрөг зээлж, эмчилгээ хийлгэсэн боловч төдийлөн үр дүнд хүрээгүй.

Энэ хугацаанд осол гарсан “Баганат-Өргөө” компанид хуулийн байгууллага ямар нэгэн хариуцлага тооцоогүй. Уг нь энэ осол гарахаас өмнө манай гэр залуу гэр бүлтэй адилхан ажилтай амьдралтай байсан. Гэвч намайг осолд орсны дараа миний биеийн байдлаас болж, эхнэр маань ажлаасаа гарсан. Мөн долоон сартай жирэмсэн хоёр дахь хүүхдээ тээж байгаа юм.  Хэдийгээр ОБЕГ-ын хамт олон маань миний цалинг бүрэн бүтнээр нь өгч байгаа ч, 20 гаруй сая төгрөгийн өрөнд орсон учраас сэтгэл санааны дарамтад байна. Дээрх барилгын компани бидний эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлыг арилгаж чадахгүй ч, хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүлээсэй хэмээн хүсэж байна” гэсэн юм. Одоогийн байдлаар “Баганат өргөө” барилгын компани, “Эрин” эмнэлгийн холбогдох ажилтныг Баянзүрхийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.

 

Д.Цэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Nehel hatuu...:
Ed hiij buteeh nasanda yawaa saihan zaluugin eruul mendiig iim bolgochihood yadaj emchilgeeni tulburig n hel amgui ugch boldoggu yum bh da
2013-01-22
tsts:
Монгол түмэн туслана аа
2013-01-22
бат:
ГОЛ БУРУУТАН АВРАХ ТУСГАЙ АНГИЙН ДАРГА БАТМӨНХ ШҮҮ ДЭЭ. ТЭР Л ХУВИЙН АЖИЛДАА АВРАГЧИЙГ ЯВУУЛААГҮЙ БОЛ ЭНЭ ГЭР БҮЛ САЙХАН Л АМЬДАРЧ БАЙХААР БАЙНА. ӨМНӨ Ч БАС ИЙМ АСУУДАЛ ГАРЧ БАЙСАН. ЭНЭ ГЭР БҮЛ БАТМӨНХӨӨР Л ХОХИРОЛОО БАРАГДУУЛАХ ЁСТОЙ.
2013-01-22
БОЛД:
БАТМӨНХ ГЭГЧ АЛБАН ХААГЧИЙГ ХУВИЙН АЖИЛДАА АШИГЛАЖ БАЙСАН НЬ ТУХАЙН ҮЕД ОНЦГОЙНХОН НУУЖ БАЙГААД ӨНГӨРӨӨСӨН. ТУХАЙН ҮЕД УДИРДЛАГАД БАЙСАН БОЛООД ОДОО УДИРДАЖ БАЙСАН ХҮМҮҮСИЙГ ХОЛБОГДУУЛАН ШАЛГАЖ, ГЭМТСЭН ИРГЭНИЙГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОХ ЁСТОЙ. ТЭРБИШДАГВАД УДАА ДАРАА ХАНДСАН Ч ТООХГҮЙ БАЙГАА. ТҮҮНД ГАНЦХАН ЯЛТАН ЭНХБАЯХ Л ХАМААТАЙ.
2013-01-22
БАТ:
ОБЕГ-ЫГ ШАДАР САЙД ТЭРБИШДАГВА ХУВЬЧИЛЖ АВЧЭЭ. ТУХАЙЛБАЛ: ӨӨРИЙНХЭЭ ЦҮНХ БАРИГЧААР ОЛОН ЖИЛ АЖИЛЛАСАН ДУЛАМДОРЖ ГЭГЧИЙГ ОНЦГОЙН ДАРГААР ТОМИЛЖ, МӨН ӨӨРИЙН АХ ЦАГДААС ТЭТГЭВЭРТ ГАРЧ, НОБГ-Т АЖИЛЛАЖ БАЙСАН АХ ПҮРЭВДААВУУГ ДУЛАМДОРЖИЙН ЗӨВЛӨХӨӨР АЖИЛЛУУЛЖ, ӨӨРӨӨ НУУЦ НОЁНТНООР АЖИЛЛАЖ АЖИЛЛАЖ БАЙГААГААС ТОДОРХОЙ БАЙНА. ОДОО ОНЦГОЙН АЛБАНЫХАН ТЭРБИШДАГВЫГ ОГЦРУУЛАХ АЖИЛД БАТЗАНДАНТАЙ НЭГДЭХЭЭР ХӨӨЦӨЛДӨЖ БАЙНА.
2013-01-22
БАТ:
ОБЕГ-ЫН АВРАГЧИЙГ АМИН ХУВЬДАА АЖИЛЛУУЛЖ БАЙСАН АВРАХ АНГИЙН ДАРГА БАТМӨНХИЙН БУРУУ. ЭНЭ ХҮН БҮХ ЗАРДАЛ АМЬ, АМЬДРАЛЫГ НЬ ХУВИАСАА ДААХ ЁСТОЙ. ОБЕГ БАЙНГА ИЙМ ЗӨРЧИЛ ГАРГАДАГ. ГЭТЭЛ ШИНЭ ДАРГА ДУЛАМДОРЖ, САЙД ТЭРБИШДАГВА НАР ЭС ТООЖ, БАТМӨНХИЙГ АЖЛААС НЬ ӨӨРЧИЛСӨН БОЛООД ОРХИСОН. УЧИР НЬ БАТМӨНХ ГЭГЧ ТЭРБИШДАГВЫН ТУСЛАХ АНХНЫНЯМ ГЭГЧ ЗАЛУУГИЙН ХАМААТАН. ЯАХААРАА ТӨСВИЙН МӨНГӨӨР ЦАЛИНЖУУЛЖ БАЙГАА ЮМ. БАТМӨНХ, ХУУЧИН ДАРГА АСАН АМГАЛАНБАЯР НАР Л ЦАЛИНЖУУЛАХ ЁСТОЙ ШҮҮДЭЭ.
2013-01-22
haira ger bvl hairan zaluu nasaaraa zovhndee huurhii
2013-01-22
Зочин:
Яасан золгүй хэргэв дээ. Яасан ч түгшүүртэй юм. Монгол хүн монголдоо хаана ч яаж ч амиа алдаж болохоор амьдарцгааж байна даа. Холбогдох 3 байгууллага бүх зардал хохирлийг бүрэн төгс бүр давуулан нугалж төлөх ёстой.
2013-01-22
irgen:
yaxaaraa avragch barilga deer ajil xiideg bainaa. ter darga n yagaad iim ajil xiilgev ee. ene talaas n shalgax l xeregtei
2013-01-22
yuga ingj udaan shalgad bdgiin zuw zgr bsn huniig iim bolgoson gazartai hariutslaga tootsoj buh emchilgeeg n garguulach haramsaltai yumaa
2013-01-22
tsts:
Монгол түмэн туслана аа